2010/12/29

Нуман тамганы бэлэгдэл зүй

Баруун Амбаны Урианхайн Нуман тамга. Баян-Өлгий аймгийн Булган сум
Урианхайчууд нумыг шүтэх, эрхэмлэх ёсноос улбаалан сал сүргээ НУМАН тамгаар тамгалж хамгаалсан ард түмэн билээ. Нум сум мэт хүчирхэг, бат бэх, хурдан байхыг бэлэгдэн адуу малдаа нуман тамга хэрэглэх болсон гэж өвгөчүүл /нотлон/ хуучилдаг уламжлалтай. [2.1] 

Алтайн Урианхайн Нум Шүтэх Ёс

Гэрэл зургийг HughSitton. 2010 оны 8-р сар
Монгол туургатны нэн эртний уламжлалтай эр хүний хүч тэнхээ, гарын булчингийн чадал, онч харваа, цэц мэргэнийг шалгадаг баяр цэнгэлийн манлайн нэг сурын харваагаа уламжлан ирсэн ястны нэг нь “Алтайн ” хэмээх тодотголтой “Нуман тамгат” Урианхай нар билээ.   [5.15]

2010/12/27

Х.Баян даргын хэлсэн үг

Мэгмийсан махранз бурхан бүхий бодь суврагыг аймгийн соёлын өвд бүртгэх ажиллагаан дээр аймгийн ИТХ-ын дарга Х. Баяны хэлсэн үг

МЭГМИЙСАН МАХРАНЗ БУРХАН БҮХИЙ БОДЬ СУВРАГА

Өнөөдөр буюу 2010 оны 12-р сарын 28-ны өдөр Өлгий хотод (Улаанбаатар хотоос Өлгий хот руу орох замд) Мэгжийсан Махранз бүхий Бодь Суваргын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2010/12/18

Залуус аа! Шинэ Оноо Хамтдаа Угтацгаая

Хүндэт Танд ирж буй шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, танд болон таны гэр бүлийнхэнд Аз жаргал, Эрүүл энх, Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Таныг 2010-2011оны Залуучуудын Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.  
Зохион байгуулагч: Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбооны дэргэдэх "Залуучуудын Зөвлөл"

Цэнгүүн 2010 оны 12-р сарын 26-нд BU PALACE-д 17:00 цагаас болно.  

2010/11/25

Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлье

Аймгийн нийт иргэд, ахан дүүстээ болон тус аймгаас гаралтай алс холын аймаг, хот, гадаад улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа Тив дэлхийг сүрээрээ дарсан  Тэнхээт монголын үр сад танаа Тулгандаа галаа бадраасан Туурга тусгаар орны ард түмэндээ Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг! Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг! 
 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.

Монголын Соёлын өв

Монголчууд 2010 оны 11-р сарын 25-ны байдлаар Дэлхийн Соёлын өвд албан ёсоор 8 дахь өвөө бүртгүүлээд байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ нӨХӨх иргэдийг сонгон шалгаруулах ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

           Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагын  төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журам болон “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг  Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд  эдгээр  журамтай танилцсан байна. 
Хоёр. Бүртгүүлэх иргэдийн анхааралд
·         “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж,  онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.
·         Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангиллаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.

      Гурав. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
·         Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  байнгын  оршин  суугаа  нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1, 26.4/
·         Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 206  тоот өрөөнд  2010 оны 12  дугаар сарын  06, 07, 08-ны өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.
·         Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан  мянган/ төгрөг байна.

 ДөрөвБүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
·         Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
·          Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
·          “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 6 хувь
·          Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, хуулбарын хамт
·          Шалгалтын үйлчилгээний төлбөр

Тав. Шалгалтын хуваарь
·         Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, тусгай карт бөглөх болон “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын талаархи семинар /зааварчилга/-ыг Салбар комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2010 оны  12 дугаар сарын 10-ны  өдөр 16.00 цагт өгнө.
·         Бүртгүүлсэн иргэд 2010 оны  12 дугаар сарын 11-ний  өдөр 08:00 цагт  шалгалт авах байранд ирсэн  байх бөгөөд шалгалт 09.00  цагаас эхэлнэ.
·         Шалгалт авах байрыг бүртгэлийн явцад жич зарлана.

Зургаа. Мэдээлэл лавлагаа
·   Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын 01422-22982, 99429395   дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.




БАЯН-ӨЛГИЙ   АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
д/д
Захиалга өгсөн газар байгууллагын нэр
Нэгжийн нэр
Ажлын байрны
Боловсрол
Мэргэжил
Мэргэшил
туршлага
Ур чадвар
Тусгай шаардлага
Нэр
Хариуцах асуудал
Ангилал, зэрэглэл
Орон тоо
1
Алтай,Дэлүүн, Толбо, Бугат
Мал эмнэлэг, үржлийн тасаг
Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал
ТЗ-3
4
Дээд  бакалавр
Малын их эмч


Багаар ажиллах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программ эзэмшсэн, зохион байгуулах авъяас, чадвартай

2
Алтанцөгц, Баяннуур, Булган,буянт, Улаанхус, Ногооннуур,Сагсай.Цэнгэл, Өлгий
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээллийн асуудал
ТЗ-3
9
Мал зүйч



3
Алтай, Алтанцөгц,Баянуур, Булган, Буянт, Дэлүүн,Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, ӨлгиЙ
Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн
Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэр,үйлчилгээ, хоршооны асуудал
ТЗ-3
13
ХАА-н эдийн Засагч, мал аж ахуйн менежер, таваар судлаач, агрономич, хөдөө аж ахуйн болон усны инженер,




МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС


ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖИЛСАН ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН УГСАА ГАРЛААРАА БАХАРХДАГ БАЙЦГААЯ

Баян-Өлгий аймгийн урианхай,
 дөрвөд, тува иргэдийн нийгмийн
хөгжлийг дэмжих холбооны
 тэргүүн Т. Батсүх

Хоёрдугаар чуулган

2010 оны 2-р сарын 8-ний өдөр холбооны 2-р чуулган Өлгий хотын БУ-Паласт болж өндөрлөсөн юм. Чуулганаар өнөөгийн байдал болон чаашид хийх ажил, байдлийн талаар хуралдаж удирдах зөвлөлөө сонголоо.

Гурав. Төгсгөл буюу ухаарлын учиг

Тус аймагт амьдарч буй үндэсний цөөнх бидний нийгмийн хамгаалал, эх хэл, шашин, өв соёл, урлаг, язгуур эрх ашгийн өнөөгийн дүр төрх, үндэсний бахархал, үнэт зүйлсийн төлөв байдлын талаар дээр  тодорхой дурдлаа. Ямархуу дүр төрх харагдаж байгааг асуухад илүүц биз ээ. Харин яагаад бидний үнэт зүйлсүүд ийнхүү бүүдгэр болов. Яагаад бид үндэстнийхээ хувьд сүр сүлд дорой, хийморь лундаа маань өөдрөг бус байна вэ. Нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай өвөг дээдсийн үр удам биш билүү бид.
    

Хоёр. Үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал

Ингэхэд бид үндэсний цөөнх гэдэг нэр томъёог зүгээр л энгийн ярианд хэрэглэсээр байгаад хэвшмэл нэр томъёо болсон уу? аль эсвэл албан ёсны хэллэг үү?

УРИАНХАЙ, ДӨРВӨД, ТУВА ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО


Тус холбоог 2005 оны 3 дугаар сарын 14 –нд үүсгэн байгуулагчдын хурлаар байгуулж дүрмийг нь баталсан юм. Аймгийн хүн амын 10 орчим хувийг эзэлдэг монгол ястан болох урианхай, дөрвөд, тува зэрэг нутгийн уугуул иргэдийн эрхийн хэрэгжилтийг хангах, тэдний нийгмийн олон талыг хамран үүсч буй асуудлуудыг шийдэх шаардлагаар холбоог байгуулсан. 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж 4705 тоот гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
           

2005-2009 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Холбоо байгуулагдснаас хойш Тэргүүлэгчид анхдугаар чуулганаас өгсөн үүргийг биелүүлэх  ажлыг гардан зохион байгуулж дор дурдсан томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

2010/11/12

“Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв


Эрүүл ардчиллыг төлөвшүүлэхэд иргэдийн хууль, эрх зүйн ойлголт, мэдлэг, эрхээ хамгаалах чадвар чухал үүрэгтэй. Дэлхийн банкны дэмжлэгээр  Хуул зүй Дотоод хэргийн яамны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслөөс Баян-Өлгий аймаг дахь “Урианхай дөрвөд тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо”-ны дэргэд “Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төвийг шинээр үүсгэн байгуулж байна.