2012/03/24

МОНГОЛ ТУУЛИЙН БААТРУУДЫН ЭХ ДҮРИЙН ТУХАЙ (1997)

Монгол ардын тууль бол монголчуудаас дэлхийн аман зохиолын эрдэнэсийн санд оруулсан дорвитой хувь нэмрийн нэг мөн юм. Тэгээд ч Монгол тууль дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татсаар байдаг билээ. Барагцаалбал 200 орчим жилийн өмнөөс Монгол ардын туулийг Европ зүгийн эрдэмтэд анх судалж эхэлснээс хойш өдгөө дэлхийн олон орны судлаачид тал бүрээс нь судалсаар байна. Тэдгээр эрдэмтэдийн судалгаа нь монгол туулийн зохиомж, уран сайхан, шүлэглэл, хэл найруулга болон туульд туссан нийгмийн орчин ахуй зэргийг тодруулахад гол төлөв чиглэгдсэн байна. Бас монгол туулийг сурвалжлан цуглуулах, тэмдэглэн авч нийтлүүлэх, бусад хэлээр орчуулахад ч ихээхэн анхаарал тавьсаар байна.

2012/03/23

Ванчингийн Суранхүү багш Монгол Улсын гавьяат багш боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гавьяат багш цолоор Баян-Өлгий аймаг дахь Монгол, Туркийн хамтарсан сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ванчингийн Суранхүүг шагналаа. 

Суранхүү багшдаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2012/03/22

Монголын нүүдлийн соёл иргэншил дэлхийн соёл иргэншилд гүйцэтгэсэн үүрэг

О.Цэвэгдорж Доктор /PhD/ профессор

Түлхүүр үг: Монголчууд дэлхийн соёл иргэншилд чухам юу юугаар нэрээ гаргаж ямар хувь нэмэр оруулсан бэ?
Товч утга: Соёл иргэншлийн нүүдэлчин монгол маяг, монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог шинж, өрнө дорнын орнуудын соёл иргэншилд ямар түүхэн нөлөө үзүүлж, хувь нэмэр оруулсныг тодруулах.

2012/03/08

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадам

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын
VII-р их наадмын удирдамж
Нэг: Наадмын зорилго, хугацаа
1.1. Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 17, 2004 оны 134-р зарилаг, Засгийн газрын 2005 оны 43, 2007 оны 150, 2009 оны 10-р тогтоолыг үндэс болгон Урианхайн угсаатны язгуур урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэн, сурталчлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд наадмын зорилго оршино.
1.2. Урианхайн “Алтан хүрээ” VII-р их наадмыг 2012 оны 3-р сарын 30, 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд зохион байгуулна.