"Танайд өнжье"
гэсэн хүсэлтийг маань зохиолч Чинагийн Галсан уриалгахан хүлээж авсан юм. Гэргий С.Норжмаагийн
хамт найрсаг гэрийн эздийн үүрэг
гүйцэтгэж, унд цай дэлгэж,
үнэтэй цайтай эдлэл хэрэглэлээ
ч үзүүлж харуулахаас төвөгшөөсөнгүй. Ч.Галсан гуай давхих дуртай жолооч гэнэ. Хүү нь нэг удаа "Аав аймаар давхих
юм аа" гэж ээждээ "матсан" удаатай аж. Ч.Галсан шинэ загварын мөнгөлөг саарал өнгийн
"Субару форэстэр" хөлөглөдөг. Тэднийхэн
хотоос зайдуу Бэлхийн аманд Герман
маягийн хаусанд амьдардаг юм билээ. Засмал
замгүй дэржигнүүр газраар давхиулж хүрдэг учраас "Жижиг машин унах эрхгүй" гэнэ.