2010/12/27

МЭГМИЙСАН МАХРАНЗ БУРХАН БҮХИЙ БОДЬ СУВРАГА

Өнөөдөр буюу 2010 оны 12-р сарын 28-ны өдөр Өлгий хотод (Улаанбаатар хотоос Өлгий хот руу орох замд) Мэгжийсан Махранз бүхий Бодь Суваргын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Мэгжийсан махранз бүхий бодь СУВРАГА нь монгол улсын баруун зүгийн нутаг дэвсгэрийг байгалийн ган зуд, газар хөдөлөлт, гал усны аюулаас, хүн зоныг элдэвийн халдварт тахал өвчин зовлонгоос хамгаалах үүрэгтэй. “Би дээрх бүхий л аюул зовлонгоос бүрэн хамгаална” гэж уг махранз бурхан нь төрийн өмнө тангараг тавьсан тул түүний  тангарагын ногоон тугыг голд нь босгосон. Мөн баруун зүгийн хүн зоны хийморьтой байхыг даатгасан хийморийн 2 дарцагийг түүний 2 талд байрлуулан мандуулжээ.
Энэхүү махранз бүхий бодь суврагыг Ерөнхий сайдын санаачлагаар Засгийн газрын шийдвэрээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4 зүгт босгожээ. Суврагын хөрөнгийг Ерөнхий сайдын  гэргий хатагтай Х. Отгонтуяагийн тэргүүлдэг “ТӨГӨЛДӨР” сан ивээн тэтгэж бүтээсэн байна. Уг суврагыг  Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь боржгон чулуугаар бүтээсэн ажээ. 
Махранз бурхан бүхий бодь суврагыг аймгийн соёлын өвд бүртгэхэд аймгийн дараахь удирдлагууд оролцлоо. Үүнд:
1.     Аймгийн ИТХ-ын дарга Х. Баян
2.     Аймгийн Засаг дарга С. Хавал
3.     Аймгийн Засаг даргын орлогч
4.     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
5.     Аймгийн ЗДТГ-ын дарга
6.     Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар /5 хүн/
7.     Аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга
8.     Аймгийн Тагнуулын албаны дарга
9.     Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга
10.   Аймгийн прокурор
11.   Аймгийн ерөнхий шүүгч
12.   Өлгий сумын ИТХ-ын дарга
13.   Өлгий сумын Засаг дарга
14.   Аймгийн Боловсрол соёлын газрын дарга
15.   Аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл
Энэ арга хэмжээний үеэр Суврагын танилцуулгыг хийж, дараа нь аймгийн ИТХ-ын дарга  Х.Баян үг хэлэв. Мөн Аймгийн ЗДТГ-ын соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн уг бодь суврагыг бүртгэж авсан байна. Ёслолын ажиллагаанд оролцсон бүх бүрэлдхүүн бодь суврагыг  тойрч хүндэтгэл үзүүлэв.
2011 оны 12 сарын 28-ны 11 цагт.

No comments:

Post a Comment