Мэгмийсан махранз бурхан бүхий бодь суврагыг аймгийн соёлын өвд бүртгэх ажиллагаан дээр аймгийн ИТХ-ын дарга Х. Баяны хэлсэн үг
2010.12.28
Сүүлийн жилүүдэд улс орны хэмжээгээр байгалийн гамшиг гал усны аюул хүн малын халдварт өвчин байнга гарч улсын хөрөнгө санхүүд бэрхшээл учруулж хүн зоныг туйлдуулах хандлагатай болж байгаа. Энэ байдлыг хэрхэн багасгаж ард түмний амар амгалан байдлыг хангах бэ гэдгийг эрдэмтэн мэргэд, лам хуврагуудын зөвлөгөөг авч судласны үндсэн дээр монголчуудын уламжлалт байгаль дэлхийгээ шүтэх арга ухааныг ашиглан бодь суварга босгох нь зүйтэй гэж шийдсэн байна. Аливаа бодь суварга нь пирамид хэлбэртэй бөгөөд энэ нь дээрээс буух аюул заналыг /жишээ нь аянга гэх мэт/ зайлуулах бэлэгдэлтэй байдаг гэнэ. Египэтийн пирамид ч ийм хурц үзүүртэй байдагийн учир утга нь тийм байдаг.
Энэхүү бодь суврагыг Монгол улсын 4 зүгт улсын нутаг дэвсгэрийг бүх хүн зонтой нь дээр дурдсан аюул зэтгэрээс хамгаалж амар амгаланг бэлгэдэн босгожээ. Зүүн зүгт Дорнод аймгийн нутагт хил дээр,өмнө зүгт Замын үүдэд,хойт зүгт Сэлэнгэ аймгийн нутагт тус босгосон байна.
Мэгмийсан махранз бүхий бодь СУВРАГА нь монгол улсын баруун зүгийн нутаг дэвсгэрийг байгалийн ган зуд, газар хөдөлөлт, гал усны аюулаас, хүн зоныг элдэвийн халдварт тахал өвчин зовлонгоос хамгаалах үүрэгтэй. “Би дээрх бүхий л аюул зовлонгоос бүрэн хамгаална” гэж уг махранз бурхан нь төрийн өмнө тангараг тавьсан тул түүний тангарагын ногоон тугыг голд нь босгосон. Мөн баруун зүгийн хүн зоны хийморьтой байхыг даатгасан хийморийн 2 дарцагийг түүний 2 талд байрлуулан мандуулжээ.
Энэхүү махранз бүхий бодь суврагыг Ерөнхий сайдын санаачлагаар Засгийн газрын шийдвэрээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4 зүгт босгожээ. Суврагын хөрөнгийг Ерөнхий сайдын гэргий хатагтай Х. Отгонтуяагийн тэргүүлдэг “ТӨГӨЛДӨР” сан ивээн тэтгэж бүтээсэн байна. Уг суврагыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь боржгон чулуугаар бүтээсэн бөгөөд нийт өртөг нь 45 сая төгрөг байна.
Төрөөс санаачлан босгосон энэхүү суврагын бэлэгдлээр манай аймгийн газар нутаг ган зудаас ангижирч хүн ард маань амар амгалан байх болтугай. Суврагыг төрийн соёлын өвд албан ёсоор бүртгэх ажиллагааг нээж байна.
Энэ суврага буюу соёлын дурсгалт зүйлийг хамгаалж тордох бүх талын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга болон Өлгий сумын удирдлагуудад үүрэг болгохын ялдамд зөв зохистой сүсэглэн дээдэлж хамгаалж байхыг ард иргэдэдээ уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
С Новым годом!
ReplyDelete2011 Новогодний фейерверк Торжества в мире
http://fireworks2011.blogspot.com/
Демонстрация на YouTube
http://youtu.be/yiPvT_nhHt8?hd=1
Happy New Year!!
New Year's 2011 Fireworks Celebrations Around the World
http://fireworks2011.blogspot.com/
Demo on YouTube
http://youtu.be/yiPvT_nhHt8?hd=1