2011/05/03

ӨРЛӨГ ЗЭЛМЭ

 
Бурхан халдун уулыг эзэгнэж төрсөн Зэлмэ
Буурал түүхтэй Урианхайчуудын бахархал
Буруу хандсан Монголын дайсныг
Бяр тэнхээгээрээ буулгаж чадсан юм.
Арга ухаан, заль мэхийн төгөлдөршил
Авхаалж самбаа дайчин бүхний цуглуулга
Агуу ик есөн жанжны манлай
Алтан ургийнханд үеийн үед хүндлэгдэх жамтай
Авралт ик эзэн Зэлмэ минь
Хөнгөн шаламгай хөгжөөнтэй мөртлөө
Хөх Монголын төрд хуймгай хандаж үзээгүй
Хөөрхөн төрсөн хоёр хүүгээ
Хүмүүний нийгэмд хүчтэн болгож өсгөжээ.
Хагарч бутарч, хавиргаа идэлцсэн
Хамаг Монгол улсаа хамтатгахын төлөө
Хаан эзэн Тэмүүжиндээ
Хоёргүй сэтгэлээр хүчээ өгөхдөө
Худ ургийн хэлхсэн холбоог санаж
Хэнз хүү Тулуйгийнхан Алтан амийг аварч
Хүчирхэг Монголын гал голомтыг таслаагүй юм.
Цэцэн билэгт эзэн Тэмүүжин хаан
Цэрэг эрсээ манлайлан тайчуудыг дайлахдаа
Цуутай харваачийн зэвт суманд шархдаж унахад
Цусыг нь сорж, хорыг тайлсан
Цог жавхаа төгөлдөр, цовоо сэргэлэн Зэлмэ минь
Хөх Монголын хүчирхэг гүрэнд
Хамгаас хүндтэй гавъяа байгуулсан
Хоточ банхар шиг эзэндээ үнэнч
Хаан Чингисийн нохой жанжин минь.

Яруу найрагч: Алаг Морьт овогт Ванчингийн СУРАНХҮҮ

No comments:

Post a Comment