2011/05/03

МОНГОЛ


Домогт Бөртэ чонын удам
Догшин хар сүлдний эзэн
Дорно, өрнийг цөмлөсөн алдар
Доройтовч мөхдөггүй аварга
            Эзэн Чингисийн ясны хэлтэрхий
            Эх Бөртийн цусны дусал
            Зэрлэг овгийн сүнс
            Зэв жанжны зэрлэг сум
         Морин хуурын чавхдас
         Морьтон ардын уухай
         Цэцэн Жамухын өчил
         Цэцэгт талын уянга
      Тэнгэрт ам гардаггүй
      Газарт гав хийдэггүй
      Тэрнээс бусдыг дийлсэн
      Тэрлэг сар шиг гийсэн
   Уртын дууны шуранхай
   Улаан залаатай Монгол
   Босоо таталган бичгээрээ
   Баталж үлдээсэн соёлтой
         Бурхан гуйсан ч нутгаа л өгдөггүй
         Бусдыг бол дэлхийд бэлэглэсэн
            Нүүдэлчний соёлын уугал
            Нүргээнт түүхийн дурсгал
         Боорч байрын зориг
         Босоо заяатай Монгол минь

No comments:

Post a Comment