2011/07/09

ЮНЕСКО-гийн тэргүүн, хатагтай Ирина Бокова манай гэрээр зочиллоо

Засгийн газрын тэргүүний урилгаар манай оронд айлчилж байгаа ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова өнөөдөр талбай дээр болсон арга хэмжээг сонирхож явахдаа манай гэрээр зочилоод гарлаа. Түүнийг дагалдаж Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд ноён Отгонбаяр болон албаны бусад хүмүүс байлцлаа. 


ЮНЕСКО-ийн тэргүүн Ирина Бокова хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр – Наадам” –ыг бүртгэсэн батламж бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод өнөөдөр гардуулан өгснийхээ дараа Монгол хувцасны өдөрлөгийн арга хэмжээтай танилцсан юм.  




Холбоотой мэдээллийг та энд дарж уншина уу. Мөн энд

No comments:

Post a Comment