2012/03/08

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадам

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын
VII-р их наадмын удирдамж
Нэг: Наадмын зорилго, хугацаа
1.1. Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 17, 2004 оны 134-р зарилаг, Засгийн газрын 2005 оны 43, 2007 оны 150, 2009 оны 10-р тогтоолыг үндэс болгон Урианхайн угсаатны язгуур урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэн, сурталчлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд наадмын зорилго оршино.
1.2. Урианхайн “Алтан хүрээ” VII-р их наадмыг 2012 оны 3-р сарын 30, 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд зохион байгуулна. Хоёр: Урианхайн уламжлалт тоглоом наадгай, ардын урлаг, спортын шалгуур үзүүлэлт
2.1. Спортын төрөл
2.1.1.Аймаг, сум бүрээс 2 бөх тойргоор барилдана.
2.1.2.Урианхай үндэсний сурын баг харваа, цуваа харваа /4 хүнтэй баг/
2.2. Ардын аман зохиол
2.2.1.Урианхай аман яруу найраг, язгуур хэллэг
2.2.2.Тууль, ерөөл, магтаал /тус бүр 1 хүн, баг, хамтлагаар байж болно/
2.2.3.Шог хошин яриа, хүүрнэл онигоо, хууч яриа /1 хүн/
2.3. Ардын дуу
2.3.1.Урианхайн уртын дуу /1 хүн/
2.3.2.Урианхайн богино дуу /1 хүн/
2.4. Ардын хөгжмийн урлаг
2.4.1.Ихэлийн татлага, товшуурын татлага, цуурын татлага, хулсан болон төмөр хуур
2.4.2.Хөөмий, исгэрээ /1 хүн/
2.5. Ардын бүжиг
2.5.1.Язгуур бий цацал, сугсарга /багаар байж болно/
2.6. Уламжлалт тоглоом наадгай
2.6.1.Хорол /2 хүнтэй баг/
2.6.2.Үүчүүр тоглоом /1 хүн/
2.7. Хувцас, хэрэглэгдэхүүн эд зүйл
2.7.1.Гар урлал /зурмал, сүлжмэл, сийлбэр, хатгамал, наамал, дархны ур, чулуу, шавар шаазан зэргээр өөрийн хийсэн бүтээл/
2.7.2.Урианхай үндэсний хувцас үзүүлбэр /зохион бүтээгч, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн иж бүрэн хувцас /
2.8. Эрдэм шинжилгээний бага хурал
2.8.1.“Урианхайн түүх, зан заншил, соёл урлаг” сэдвээр илтгэл /1 хүн/
2.9. Шалгуур үзүүлэлт:
- Наадмын төрөл тус бүрд үндэсний хувцас өмсгөл, гоёл зүүлт хэрэглэсэн, язгуур хэв шинжээ хадгалсан байх
- Залуучууд, хүүхэд багачуудыг сургаж өвлүүлсэн байдал
- Оролцогчдын авъяас билгийн түвшин, тоглолтын чадвар, бүтээлийн чанар давтагдашгүй өвөрмөц байх
- Нутгийн аялга, донж, маягийг хадгалж өвлөж үлдсэн байдал
Гурав: Зохион байгуулалт
3.1. Оролцох багууд шаардагдах хөгжмийн зэмсэг, материал, бусад хэрэглэлүүдээ /нум, сум, бөхийн зодог шуудаг, гутал гэх мэт/ өөрсдөө хариуцна.
3.2. Холбооноос томилсон шүүгчид төрөл тус бүр дээр нь шүүнэ.
3.3. Урлаг спортын төрөл тус бүр дээр 3 байр эзлүүлж ерөнхий дүнгээр багаар байр эзлүүлнэ.
3.4. Хот, аймаг, сумын баг тус бүр хаяг, тугтай оролцоно.
Дөрөв: Наадмын санхүүжилт
4.1. Аж ахуй нэгж байгууллагууд, иргэдийн хандив
4.2. УТСХД Холбоо
4.3. Аймаг, сумын төсвийн дэмжлэг
Тав: Шагнал урамшуулал
5.1. Хувийн амжилтаар урлаг, спортын төрөл тус бүрд эхний 3 байр эзлүүлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгоно
5.2. Сурын баг харваа, тоглоом наадгай зэрэг багийн амжилтаар эхний 3 байр эзлүүлж шагнана
5.3. Наадмын үеэр зохиогдсон, бүх тэмцээний нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр багаар эзлүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна
5.4. Наадмын үйл ажиллагааг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна

Наадмыг зохион байгуулах коммис
Эх сурвалж: АУОЗЗСХ-ны цахим холбоо. Г.Уранзул

No comments:

Post a Comment