Баруун Амбаны Урианхайн Нуман тамга. Баян-Өлгий аймгийн Булган сум |
Урианхайчууд нумыг шүтэх, эрхэмлэх ёсноос улбаалан сал сүргээ НУМАН тамгаар тамгалж хамгаалсан ард түмэн билээ. Нум сум мэт хүчирхэг, бат бэх, хурдан байхыг бэлэгдэн адуу малдаа нуман тамга хэрэглэх болсон гэж өвгөчүүл /нотлон/ хуучилдаг уламжлалтай. [2.1]