2011/11/21

Алтайн Урианхайн нуман тамганы хэлбэр дүрсийн тухай


Алтайн Урианхай ястны малын нуман тамганы хэлбэр дүрсийн тухайд

Магистр.Бөхбуурал Тогосын Батсүх.
 Баян-Өлгий аймгийн Ойрад судлалын төвийн судлаач
Урианхайчуудын малын нуман тамга элкин овгуудын тооноос хамааран үндсэн ба үүсмэл олон дүрс хэлбэртэй байдаг. Малын нуман тамганы дүрс хэлбэрийн талаар яг таг тоолж тогтоосон нь одоо хэр байхгүй. Иймээс нуман тамганы үндсэн төрлүүдийг нарийвчлан тогтоож түүнээс салбарласан үүсмэл дэд төрөл хэлбэрүүдийг илрүүлэн гаргаж судлах нь зүйтэй хэмээн Ойрад судлал өнөө ба ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ санал дэвшүүлж байсан билээ. Нуман тамганы төрөл гэхээсээ хэлбэр дүрс хэмээн үзэх нь зүйтэй юм. Монгол хэлний тайлбар тольд төрөл –анги зүйл, янз төрөл, хэлбэр-үзэгдэх байдал, төлөв, хэлбэр дүр,хэлбэр дүрс хэмээн зааснаас үзэхэд адууны тамганы нэг төрөл нуман тамга бөгөөд түүний олон хувилбар нь үзэгдэх дүрс хэлбэр юм.
Урианхайн малын нуман тамга олон хэлбэр дүрстэй боловч чухам тэдгээрийн ялган салган төрөлжүүлж ангилаагүй бөгөөд нуман тамганы тэдгээр олон хэлбэр дүрсийг ижил төстэй болсон эрс ялгаатай байдлыг нь харгалзан хооронд нь зааглан хэлбэр дүрсийн ангиллыг нь тогтоохыг хичээв.
Одоогийн Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг Алтайн урианхайчууд нь баруун болон зүүн амбаны урианхайчуудын уламжлалт нуман тамгыг хэрэглэж байна. Хэдийгээр өтгөс буурлууд өдгөө цөөрч зан заншлаа мэддэг хүмүүс буюу аман эх сурвалжийн тоо эрс багассан ч гэсэн ард түмний дотор уламжлалт нуман тамганы хэлбэрүүд зохих хэмжээнд хадгалагдан үлджээ.
Илүү ихийг энд дарж үзнэ үү!



No comments:

Post a Comment