2011/01/12

Цаатан

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ.

Цаатнууд  тува нарын нэг адил монгол, манжийн захиргаанд байжээ. Манж чин улсын үед Тагнын урианхайн 9 хошуу /ойн сальжак, тож та буюу монгуш, бэйс, маат буюу Кодагайт, Нибаз, хозут, шал/ болж байснаас 2 нь /Бэйс, Маат/ монгол ванд захирагдаж байв. Тож хошуу нь Хөл, Ак, Кара, Чугок гэсэн дөрвөн сум болох бөгөөд хөл суманд Ак-тоду, Кара-то ду, Соён, Кыргыз, Канати, Маат, Тархат, Шахар хэмээх овгууд, Ак суманд нь: Ак-Чоду, Кара суманд нь Кара –Чоду зэрэг овгууд байдаг байжээ.

Цаатан ардын дунд цаа буга маллах арга ажиллагаа, ан гөрөө хийх эртний уламжлал, урц овоохой иргэний заншил, гэр бүл-нийгмийн харилцааны овгийн байгууллын улбаа, бөө мөргөлийн ёс нэлээд хадгалагдан байжээ.

1960 оны байдлаар Улаан-Уул суманд 39 өрх, Ринченлхүбэ суманд 20 өрх, Ханх суманд 30 өрх цаатан байв. 1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор харъяалагдаж байгаа сум нэгдэл, төвлөрсөн газар нь цаатан иргэдэд зориулан өрх бүрд орон сууцны байшинг үнэ төлбөргүй бариулан, дотоод төхөөрөмж, соёлын хэрэгслээр ханган, мөнгөн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Ингэснээр цаатан ардын аж байдал соёлын түшин нь дээшилж, зэргэлдээх бусад ястны адил хэмжээнд хүрчээ. 
Эх сурвалж: http://www.mgl.ngo.cn

No comments:

Post a Comment