Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монгол ястны нэг юм. Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг байна. XIII зуунд Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг.
Дундад зууны үед Урианхай аймаг Хэнтий нуруунаас Хөвсгөлийн уулс руу нууж, улмаар тэндээс Ойрад Монголчуудын нэрэн дор Или, Тарвагатайн нуруу руу нүүжээ. Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.
Алтайн Урианхайчууд тууль хайлдгаараа алдартай. Урианхайчууд Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй байдаг.
Эх сурвалж: www.gogo.mn
No comments:
Post a Comment