Та бүхэнд Монгол улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Өнөөдрөөс 19 жилийн тэртээд Монголчууд бид 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаа баталгаажуулж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг жинхэнэ бүрэн утгаар нь тунхагласан шинэ Үндсэн хуулиа баталсан билээ.
Үндсэн хууль боловсруулах, батлах үйл явц амаргүй, хүнд хэцүү байсан ч монголчууд бид улс үндэснийхээ язгуур эрх ашгийнхаа төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө, дэлхий нийтийн хамтын хөгжил дэвшлийн төлөө хамгийн зөв хаан сонголтыг хийж, зөвшилцөлд хүрч, хамтын хүсэл эрмэлзлээ илэрхийлж чадсан юм. Энэ зөвшилцлийг хийж чадсан хүмүүстээ дахин баяр хүргэе. Та бүхний гавъяа, хичээл зүтгэлийг Монголын түүх мартах учиргүй.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн үзэл санаа, үг үсэгт нийцүүлэн улс орноо, нийгмээ өөрчлөн шинэчлэх ажилд та бид бүгдээрээ эрвийх, дэрвийхээрээ оролцож ирснийг тэмдэглэхэд таатай байна. Энд хорвоогийн алив юм бүхний нэгэн адил бидэнд оносон, алдсаны аль аль нь бий. Түүхийн урт хугацааны үүднээс дэнслэн үзвэл бидний сонголт зөв байсан нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна.
Үндсэн хууль бол аливаа улс-үндэстний төр нийгмийн байгуулал, иргэдийн харилцааг урт удаан хугацааны туршид тодорхойлж байдаг тулгуур баримт бичиг юм. Үндсэн хуулиа сайн судалж, нөөц бололцоо, чадамжийг нь нээн ашиглах, талаар бидэнд хийх зүйл их байна.
Манай Үндсэн хуульд иргэдийн хийж бүтээх эрх, эрх чөлөөг дээдлэн тунхагласан. Манай иргэд яс үндэс, хүйс, мэргэжил боловсрол харгалзахгүйгээр хүссэн газраа амьдарч, хуулиар хориглоогүй бизнесээ эрхэлж, өмч хөрөнгөтэй байх эрхтэй. Энэ эрхийг нь бүрэн утгаар нь хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх талаар хийх зүйл төрийн талаас ч, иргэдийн талаас ч их байна. Аливаа бизнес эрхлэхэд тулгарч буй хүнд суртлыг багасгаж, авлигыг арилган, банк, санхүү, бирж, мэдээллийн тогтолцоог сайжруулах, ажлын байр бий болгох, бүтээн байгуулалтыг дэмжих талаар төрийн хийх ажил их байна. Нөгөө талаас, мэргэжил боловсролтой болох, амьдралдаа хариуцлагатай хандах, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлэх тал дээр иргэдийн зүгээс хийж анхаарах зүйл ч багагүй байна. Хоёр талын хүчин чармайлт нийлсэн газарт амжилт гарна, тэнд Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжиж, иргэний хийж бүтээх эрх, эрх чөлөө жинхэнэ утгаараа биелнэ. Ингэсэн үед л ядуурал, ажилгүйдэл багасч, архидалт үндэсний хэмжээний аюул байхаа болино.
Монгол Улсад төрийн эрх мэдэл зөвхөн ард түмний гарт байдаг. Энэ тухай Үндсэн хуулинд тусгайлсан заалттай. Энэ эрх мэдэл маань ард түмний гарт байж чадаж байна уу гэвэл бас тийм биш байна. Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа ил тод бус, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хяналт тавихад иргэдийн оролцоо, тэр тусмаа шууд оролцоо бараг байхгүй байна. Иргэний идэвхтэй оролцоо улс, нийслэл, аймаг, сум, багийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтийн баталгаа болсон иргэдийн оролцоог хангах асуудалд анхаарах цаг ирлээ.
Аливаа зүйл цагийн аясаар өөрчлөгдөн шинэчлэгддэг жамтай. Үндсэн хууль ч үүнээс гажихгүй, зарим өөрчлөлт, баяжилтыг нэхэж байж магадгүй. Гэхдээ Үндсэн хуульд хөндөж болохгүй суурь зарчмууд гэж бий. УИХ-аас баталсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдгээр суурь зарчмуудыг дахин нэрлэж баталгаажуулсан нь чухал ач холбогдолтой зүйл болсон билээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хэн ч халдаж болохгүй үзэл санаа, зүйл заалт, үг, үсэг бүрийг тууштай хамгаалах нь бидний үүрэг. Төр засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар бусдыг уриалан өдөөн хатгаж буй ямар ч улс төрийн нам, хүчин, хувь хүн, ямар ч сайхан үгээр өнгөлөн далдалсан уриа лозунгаар өөрийгөө зөвтгөх учир байхгүй.
Эрхэм хүндэт иргэд ээ!
Манай улс их хөгжил бүтээн байгуулалтын гараан дээр ирээд байна. Монгол Улс байгалийн асар их баялагтай орны хувьд дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Энэ баялгийг хамгийн зөв зохистой, улс орныхоо удаан хугацааны хөгжил, дэвшлийг баталгаажуулах зорилгоор, Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлэн ашиглах нь бидний нэн чухал зорилт болоод байна. Та бид хамтдаа ингэж ажиллаж чадна гэдэгт Төрийн тэргүүний хувьд миний бие итгэлтэй байна.

Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/81909
No comments:
Post a Comment