2012-12-07 12:00:00
Манай
математикчид багаараа Төрийн шагнал хүртлээ. Дэлхийн шинжлэх ухааны
мэдээллийн ноён оргил, эрдэм шинжилгээний шинэ санаа, шидээвэр
бүтээлүүдийг хэвлүүлдэг Германы “Сфрингер” сэтгүүлд Төрийн шагналт
дөрвөлийн эмхтгэсэн бүтээл ном болон хэвлэгджээ. Энэ бол тэдний төрдөө
үнэлүүлсний дараахан өнгөрсөн баасан гаригт тус хэвлэлийн газраас
ирүүлсэн шинэ мэдээ.
Дэлхийн
толгой эрдэмтэд өөрийн сонирхсон чиглэлээр өндөр үнэ төлж, шимтэн
судалдаг уг сэтгүүл монгол эрдэмтдийн бүтээлээр баяжсан нь энэ.
Математикч багш, шавь дөрвийн нэг Төрийн соёрхолт, МУИС-ийн Математикийн
хүрээлэнгийн захирал, доктор, профессор Р.Энхбатыг ярилцлагад урилаа.

"Танайд өнжье"
гэсэн хүсэлтийг маань зохиолч Чинагийн Галсан уриалгахан хүлээж авсан юм. Гэргий С.Норжмаагийн
хамт найрсаг гэрийн эздийн үүрэг
гүйцэтгэж, унд цай дэлгэж,
үнэтэй цайтай эдлэл хэрэглэлээ
ч үзүүлж харуулахаас төвөгшөөсөнгүй. Ч.Галсан гуай давхих дуртай жолооч гэнэ. Хүү нь нэг удаа "Аав аймаар давхих
юм аа" гэж ээждээ "матсан" удаатай аж. Ч.Галсан шинэ загварын мөнгөлөг саарал өнгийн
"Субару форэстэр" хөлөглөдөг. Тэднийхэн
хотоос зайдуу Бэлхийн аманд Герман
маягийн хаусанд амьдардаг юм билээ. Засмал
замгүй дэржигнүүр газраар давхиулж хүрдэг учраас "Жижиг машин унах эрхгүй" гэнэ.






