Дөрвөд нь Ойрадын Зүүн гарын хаант улсын гол аймаг Богд хаант Монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг үг нь эртний Монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй.
Дөрвөлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн үгнээс гаралтай гэдэг домог бий. Дөрвөд аймаг нь XV-XVII зууны үед Дөрвөд Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэг хэсэг нь Торгуудын хойноос Ижил мөрөн рүү нүүж, бусад нь Зүүн гарын улсын бүрэлдэхүүнд үлджээ.
Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг. Монгол улсад амьдарч буй дөрвөдүүд нь Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумуудад, Ховд аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдад суурьшин аж төрж байна.
Социализмын үед атар газар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшжээ.
Х.Соёл-Эрдэнэ
Эх сурвалж: www.gogo.mn
No comments:
Post a Comment