Showing posts with label Мэндчилгээ. Show all posts
Showing posts with label Мэндчилгээ. Show all posts

2011/07/09

Ховд аймгийн Дуут сумын Хөөмийч, туульч Э.Баатаржав

Урианхай сураар 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьлоо

Урианхай сурын харваанд аймаг, дүүргийн 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон байна. Уг харваанд Улсын мэргэн 10, спортын мастер 20 оролцож залуу харваачидтай цэц мэргэнээ сорьсон байна. 

2011/04/12

МОНГОЛ ТУУРГАТНЫ ГОЛ ШҮТЭЭН “АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”

“АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”

ҮНДЭСЛЭЛ
         Монгол туургатны гол шүтээн Атаа таван тэнгэрийн тахилга гэдэг бол харуй бүрийд ч, харанхуй шөнө ч, гэгээн цагаан өдөр ч хүмүүн заяатны хийморь сэргээсэн хатуу туурайт, халуун хошуут хөх морийг хөх тэнгэр эцгээр дамжуулан Алтайн арван гурван хайрханд хүрч залбирал,тайллага үйлдэхийг хэлнэ.
Монгол туургатан Арван гурван Алтай минь, атаа таван тэнгэр минь өршөө гэж үеийн үед, үрийн үрд, үндэс угсаа бүхнээрээ улбаалан залбирч, тахилга тайллага хиж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Атаа таван тэнгэр нь хүн, байгаль, од гарагийг хүйн холбоогоор холбож, шүтэн барилдуулж байдаг хөх толбот монгол туургатаны гол шүтээн болоод зогсохгүй төрийн их тахилга байсан байна. Ийнхүү монгол туургатан атаа таван тэнгэрийг тахиснаар Алтай Таван Богд хайрхан, Цэнгэл хайрхан, Мөнх хайрхан, Цамбагарав хайрхан, Сутай хайрхан, Хөх сэрхийн нуруу, Хар Азаргын нуруунд тахилгын үр дагавар нэгэн зэрэг хүрч түмэн олон, мал амьтан айх аюулгүй амар амгалан болж, төр улс хүчирхэгжин бадарч байсан түүхтэй ажээ.
Монгол туургатан төрт ёсны уламжлалаар зуны дунд сар буюу нар буцахаас өмнө атаа таван тэнгэрийг тахиж тайлж ирсэн түүхэн уламжлал өдгөө хэдэн зуун жилээр ор тас орхигдосноос атаа таван тэнгэр хилэгнэж байгаль дэлхий, од эрхэс өөрчлөгдөн давж дийлшгүй гай гамшиг олширч, улс гүрэн доройтож, хүн, мал, амьтанд үзүүлэх сөрөг үр дагавар ч жилээс жилд, өдрөөс өдөрт манай гариг дээр нэмэгдсээр байна.
Иймээс Атаа таван тэнгэрийг тахин тайлж, номхоруулан байгаль эх дэлхийгээ шүтэн хайрлах, түмэн олны амь нас даатгах, хийморь сэргээх, эд хөрөнгө бататгах, амар тайван байлгах, Монгол төр улсаа хүчирхэгжүүлэх түүхэн боломж цагаан туулай жилд тохиож байна.

ЗОРИЛГО 
          Монгол туургатны төрт ёсны Атаа таван тэнгэрийн тахилга хийх гол зорилго нь дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт, цөлжилт хуурайшилт, үер ус, ган зуд, газар хөдлөлтийн давж дийлдэшгүй аюултай хилэгнэлийг аргадан тайтгаруулж, түмэн олны юугаар ч сольж болшгүй алтан амь насыг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалан бататгах, эд хөрөнгийг арвижуулах, хийморь сэргээх үр хойчоороо үеийн үед айх аюулгүй, амар амгалан амьдрах үүд хаалгыг нээх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үзэл уламжлал, Монгол туургатны олон үндэстэн ястны мартагдаж алга болсон зан үйл, ёс заншил, урлаг, соёлын өвийг сэргээн Монгол төр улсыг хүчирхэгжин мандуулж, дэлхий ертөнцийг авран үлдээхэд оршино.

ҮР ДҮН
Атаа таван тэнгэрийг төрийн хэмжээнд тахиснаар дор дурдсан чухал үр дүн гарна. Үүнд:
1. Байгаль эх дэлхий сэргэж, түмэн олон эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үзэл улам бүр сэргэж төлөвшихийн хэрээр дэлхий ертөнц гашуун зовлонгоос аврагдана.
2. Монгол төр улс хүчирхэгжин, хүмүүн заяатны алтан амь нас батжиж, эд хөрөнгө арвижин, хийморь сэргэж, үр хойчоороо үеийн үед айх аюулгүй, амар амгалан амьдрах үүд хаалга нээгдэнэ.
3. Монгол туургатны олон үндэстэн ястны мартагдаж алга болсон зан үйл, ёс заншил, урлаг, соёлийн өв сэргэн гарч дэлхийд гайхагдана

Зохион байгуулагч
- Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл
- Баян-Өлгий аймгийн хөгжлийг дэмжих “Харуул Алтайн хишиг сан”
- Чингис хааны дэлхийн академи
- Азийн бөөгийн “Тив дэлхий” холбоо
- Монгол бөөгийн “Голомт төв”

ХАРИЛЦАХ УТАС: 99092643, 99002668
                                         E-mail: haruul.altai@yahoo.com

ХУГАЦАА: 2011 оны 6 дугаар сарын 8-наас 10-ны өдөр
ТАХИЛГА ХИЙХ ГАЗАР: Баян-Өлгий аймгийн Буянт сум, Цагаан салаа, Бортоо нуур

2011/03/06

Бүсгүйчүүд, эмэгтэйчүүд, ээжүүд, эгч, дүү нартаа

Орчлонгийн чимэг охин үрс, хүний сайн хань, элбэрэлт ээж, эгч дүүсийн элгэмсэг халуун сэтгэлт, эрхэмсэг дотно БҮСГҮЙЧҮҮДЭЭ !

Танд ирж буй хаврын урин дулаан, уянгалаг дөлгөөн баяр МАРТЫН 8–ны мэндчилгээ дэвшүүлж байна.


Өглөө бүхэн нарны туяанд мишээж, өдөр бүхэн хүний сайнтай учирч, үйлс бүхэн бүтэмжтэй явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

2011/02/02

Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна 

   Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
   Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
   Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
   Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 

Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй. 

2011/02/01

Сар шинийн мэнд дэвшүүлье

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй 
   Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр     
   Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
   Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
   Шинèéí нэгэн гэмээн эгнэн давхацсан 
Дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй


Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье

2011/01/12

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ

Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд Монгол улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

2010/12/18

Залуус аа! Шинэ Оноо Хамтдаа Угтацгаая

Хүндэт Танд ирж буй шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, танд болон таны гэр бүлийнхэнд Аз жаргал, Эрүүл энх, Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Таныг 2010-2011оны Залуучуудын Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.  
Зохион байгуулагч: Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбооны дэргэдэх "Залуучуудын Зөвлөл"

Цэнгүүн 2010 оны 12-р сарын 26-нд BU PALACE-д 17:00 цагаас болно.  

2010/11/25

Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлье

Аймгийн нийт иргэд, ахан дүүстээ болон тус аймгаас гаралтай алс холын аймаг, хот, гадаад улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа Тив дэлхийг сүрээрээ дарсан  Тэнхээт монголын үр сад танаа Тулгандаа галаа бадраасан Туурга тусгаар орны ард түмэндээ Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг! Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг! 
 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ.