Showing posts with label Тува. Show all posts
Showing posts with label Тува. Show all posts

2012/11/10

Чинагийн Галсангийн амьдралын их нүүдэл

"Танайд өнжье" гэсэн хүсэлтийг маань зохиолч  Чинагийн Галсан уриалгахан хүлээж авсан юм. Гэргий С.Норжмаагийн хамт найрсаг гэрийн эздийн үүрэг гүйцэтгэж, унд цай дэлгэж, үнэтэй цайтай эдлэл хэрэглэлээ ч үзүүлж харуулахаас төвөгшөөсөнгүй. Ч.Галсан гуай давхих дуртай жолооч гэнэ. Хүү нь нэг удаа "Аав аймаар давхих юм аа" гэж ээждээ "матсан" удаатай аж.  Ч.Галсан  шинэ загварын мөнгөлөг саарал өнгийн "Субару форэстэр" хөлөглөдөг.  Тэднийхэн  хотоос зайдуу  Бэлхийн аманд Герман маягийн хаусанд амьдардаг юм билээ.   Засмал замгүй дэржигнүүр газраар давхиулж хүрдэг учраас "Жижиг машин унах эрхгүй" гэнэ.

2012/01/15

Овоо тахих - Дээр мөргөх ёс

Баатарын Жаргалсайхан., ШУА-ын Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ

Сэрүүн нуур - Улаан үзүүрийн Гал овоо

2011/10/21

Тывачуудын “Хей аът” наадмын талаарх мэдээлэл

     Алтайн сүрлэг уулс Таван Богд, Цэнгэл Хайрханы бэлд ариун урсгалт Ховд, Харганат, Цагаан голоос ундааланхан төрж өссөн, өвөг дээдсийн буурал түүх шастираа мартаагүй, түүнийгээ өвлүүлэн үлдээхийн төлөө хүчин зүтгэж, санаачилга гарган ажиллаж амьдарч яваа Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Монгол Улсын хүн амын Цөөнхийн цөөнх болсон Тыва Үндэстэний уламжлалт “Хей аът” наадам дөрөв дэх удаагаа 2011.09.10, 11-ны өдрүүдэд “Шар нуур” хэмээх газарт сайхан болж өнгөрлөө.                                         
    Наадмын гол зориого нь Тыва ард түмний түүх судар, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, хамгаалах, сэргээх, түүнийг бусдад сурталчлах, харилцан суралцахад оршино.

2011/05/03

МОНГОЛ


Домогт Бөртэ чонын удам
Догшин хар сүлдний эзэн
Дорно, өрнийг цөмлөсөн алдар
Доройтовч мөхдөггүй аварга
            Эзэн Чингисийн ясны хэлтэрхий
            Эх Бөртийн цусны дусал
            Зэрлэг овгийн сүнс
            Зэв жанжны зэрлэг сум