Showing posts with label Урилга. Show all posts
Showing posts with label Урилга. Show all posts

2012/03/08

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадам

Урианхайн “Алтан хүрээ” урлаг, спортын
VII-р их наадмын удирдамж
Нэг: Наадмын зорилго, хугацаа
1.1. Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 17, 2004 оны 134-р зарилаг, Засгийн газрын 2005 оны 43, 2007 оны 150, 2009 оны 10-р тогтоолыг үндэс болгон Урианхайн угсаатны язгуур урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэн, сурталчлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд наадмын зорилго оршино.
1.2. Урианхайн “Алтан хүрээ” VII-р их наадмыг 2012 оны 3-р сарын 30, 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд зохион байгуулна.

2011/05/11

Намчирхал хэрээс хэтэрч, улс орны хөгжилд чөдөр тушаа болж байна

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр манай улсын иргэд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хувийн өмчтэй болох, гадаад паспорттой болж олон улсад чөлөөтэй зорчдог болох зэрэг маш олон эрх, эрх чөлөөг эдэлдэг болсон нь хэн бүхэнд таатай. 
Хүн төрөлхтөний мөрөөдөл болсон эдгээр эрх, эрх чөлөөг монгол хүн харин ч нэг эдэлж, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй хэдий ч, бас хэтрүүлэх, хэтийдүүлэх зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэмд гарсаар байна. УИХ-аас энэ талаар хэлэлцэж, засаж сайжруулсаар байгаа хэдий ч улсын маань хөгжилд саад болж байгаа хамгийн том нэгэн сөрөг үзэгдлийн тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь.
Дуугараад зогсохгүй, үүнтэй эрс тэмцэхгүй бол, энэхүү нийгмийн үзэгдэл иргэдийн маань үзэл бодол толгойг бүрэн угаагаад зогсохгүй, улмаар улсын хөгжил, тусгаар тогтнолд ч саад учруулж мэдэхээр газар авч байна. Энэ бол НАМЧИРХАХ буюу намаар хуваагдах нийгмийн үзэгдэл юм. (Энэ нь хэдийгээр нийгэмд байх л үзэгдлийн нэг боловч, хэтэрвэл нэн аюултай үр дагаварт хүргэдэг ажээ.)  

2011/04/12

АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА

Уриалга
МОНГОЛ ТУУРГАТНЫ ГОЛ ШҮТЭЭН
“АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”
Тэнгэрлэг заяат монгол түмнийг түшсэн
Тэргүүн буурал арван гурван Алтайн хязгаарт болох
“Атаа таван тэнгэрийн тахилга, тайллагад оролцохыг
Ард олноо уриалан сонордуулж урин залахын учир: