Баатарын Жаргалсайхан., ШУА-ын Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ
Сэрүүн нуур - Улаан үзүүрийн Гал овоо |
Монголчууд тэнгэр хангай, уул овоо, газар усаа тахиж, байгаль эх дэлхийгээ хайрлах, сүр хүчинд нь бишрэн шүтэх, амь нас, хүсэл мөрөөдлөө сүслэн даатгах нь эртний бөөгийн шүтлэгээр уламжлагдсан хожим шарын шашны зан үйлтэй сүлэлдэн дэлгэрч иржээ. Овоо бол хүний оюун ухаан, танин мэдэхүй, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Тийм ч учраас утга соёлын ер бус гайхамшигтай өвүүдийн нэг болдог байна.Хүн байгалийн харилцаа, байгалийг таньж ойлгосон, ухаарсан, хайрлаж хамгаалж ирсэн, байгалийн хүчнийг шүтэж биширч, түүнээс аврал ивээл хүсэж ирсэн бүхий л түүхэн ухамсар, түүний үе үеийн ойлголт, ухаарал овоонд шингэсэн байдаг. Тэрчлэн Байгаль Эхээ дээдэлж өргөмжилж ирсэн эрхэм ёс, уламжлал ч овоотой холбоотой хөгжиж ирсэн түүхтэй. Овоо тахих зан үйл ч мөн эрт цагаас хөгжиж, өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй юм.
Өдгөө уул овоо, тэнгэр хангайдаа залибирч, мөргөл үйлдэх нь улаан залаат монголчуудын өвөрмөц нэгэн ёс заншил гэлтэй. Овоог гол төлөв уул толгодын орой, хөтөл даваан дээр босгож байж.
Өндөр уул даваа, хөтөл толгодын оройд гарах явцдаа бэл хормойноос нь чулуу авч дээшлэн орой, хөтөл дээр чулуунуудаа тавьж овоолсоор тэр нь “Овоо” болдог байна. Овоог чулуу, мод, ширэг(зүлэг)-ээр босгож байсан төдийгүй цасаар ч босгож тахиж байсан тухай азай буурлууд дурсан ярьж байв.
Дэлгэрэнгүйг та энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү!
No comments:
Post a Comment