2012/01/15

Алтайн Урианхайн Тамга дээдлэх ёс

Нуман тамганы баярын тэмдэглэл
 

Овоо тахих - Дээр мөргөх ёс

Баатарын Жаргалсайхан., ШУА-ын Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТ

Сэрүүн нуур - Улаан үзүүрийн Гал овоо

Алтайн 13 сан шүтлэг билэгдлийн тухай нэгэн санал

Хэргийн овоо (Наран овоо гэж бас нэрлэнэ)Түвшин нуурын зүүн урд тал - Дэлтийн нуруу. Булган, Дэлүү сумдын зааг
Оорцогын Хорхон овогт Баатарын Жаргалсайхан
ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм Эдийн Засгийн судалгааны төв
Өгүүллийн товч: Алтайн 13 санг шүтэх, түүнийг тахин дээдэлж ирсэн билэгдэл зан үйл зэргийг судлан гаргахад өгүүллийн товч оршино
Түлхүүр үг: Алтайн 13 сангийн билэгдэл

Газар тахих судар оршивой

Энэ цагийн шашны эзэн Шагжамуни бурхан эхлэн арван зүгийн бурхан мөн түүний ёс баригч шарын шажны эзэн богд Зунква эцэг хөвүүн болоод хамаг бодьсадва бэлгэ билгийн нүдэт номын сахиусан бүгдэд дээжээ өргөж тахинай бид айлдаж энд өөдөөн бол(залрагтун). Миний угийн угаас наараан эцэг өвк болоод одоо бид хүртлэх бүгдийг асарч хайрлагч сахиусан тэнгэр Алтай хаан, Богд алаг уул, Эрчис, Эмил, Бор тал, Ил эхлэн намайг асран хайрлагч хамаг газар усны эзэн болоод ялангуяа Булган, Чингэл, Өрөнгө, Цагаан гол, Ендэрт, Бумбат болоод энэ орны эзэн бүгдэд дээжээн өргөж тахинай бид айлдаж энд өөдөөн бол.

2012/01/09

Алтайн магтаалыг судалсан нь


Цаатан (Духа) иргэдийн өв, соёл #3

Баруун Тайга

Цаатан иргэдийн амьжиргааны өнөөгийн дүр төрх #2

"Хөвсгөлийн Баруун тайга" Гэрэл зургийг Б.Галбадрах

Цаатан (Духа) иргэдийн ахуй амьдрал #1

Гэрэл зургийг Б.Галбадрах

Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Их хааныхаа сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал мөн. Их ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот зарлигаа гаргалаа.

Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь толилуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч


1. “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1, 2.2, 2.3, дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн нийт 8 орон тоонд  сонгон шалгаруулалт зарлаж байна.  Үүнд:
1. Улсын Дээд шүүхэд 1шүүгч
2. Сэлэнгэ аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч
3. Өвөрхангай аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч

2012/01/04

Бизнесийг дэмжих төв

Баян-Өлгий аймгийн Урианхай, дөрвөд, тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо ТББ-ын дэргэд Бизнесийг дэмжих төв ажиллаж байна. Энэ төвд маань доорх чиглээлүүдээр үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хуулзүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх төсөл

Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам болон Дэлхийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Хууль Зүйн Салбарын Үйлчилгээг Сайжруулах” (ХЗСҮС) төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт оршин суудаг Урианхай, дөрвөд, тува иргэдэд хууль зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн өмнө тэдний эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хууль тогтоомжийг эх хэлээр нь ойлгомжтой мэдээлж, тэдний эрх зүйн боловсролд түлхэц өгөх зорилготой “Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх” төсөл хэрэгжиж байна.