2011/04/12

АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА

Уриалга
МОНГОЛ ТУУРГАТНЫ ГОЛ ШҮТЭЭН
“АТАА ТАВАН ТЭНГЭРИЙН ТАХИЛГА”
Тэнгэрлэг заяат монгол түмнийг түшсэн
Тэргүүн буурал арван гурван Алтайн хязгаарт болох
“Атаа таван тэнгэрийн тахилга, тайллагад оролцохыг
Ард олноо уриалан сонордуулж урин залахын учир:
Цагаан туулай жилнээ Хүннү гүрэн улс байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт, цөлжилт хуурайшилт, үер ус, ган зуд, газар хөдлөлтөөс үүдэж болох давж дийлдэшгүй аюултай хилэгнэлийг аргадан тайтгаруулж, түмэн олны амь насыг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалан бататгах, хийморь сэргээх, үр хойчоороо үеийн үед айх аюулгүй, амар амгалан амьдрах үүд хаалгыг нээх, эд хөрөнгийг арвижуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үзэл уламжлал, монгол туургатны олон үндэстэн ястны мартагдаж алга болсон зан үйл, ёс заншил, урлаг, соёлийн өвийг сэргээн дэлгэрүүлэхэд энэхүү тахилгын гол зорилго оршино.
Ийнхүү уул ус, лус савдаг, мөнх тэнгэрээ аргадан тайлж тахин, хүн зон, улс гүрэнээ сайн сайхан байлгахыг эрхэмлэгч мэргэн оюунт монгол хүмүүн та орхигдсон энэхүү тахилга, ёслолыг сэргээхэд сэтгэл оюун, гар биеэ зориулан оролцохыг уриалж байна.
Монгол туургатны гол шүтээн “Атаа таван тэнгэрийн тахилга”-ын арга хэмжээ 2011 оны 6 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Буянт сум, Цагаан салаа хэмээх онгон дагшинбайгалийн үзэсгэлэнт газарт болно.


Зохион байгуулагч:
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл
Баян-Өлгий аймгийн хөгжлийг дэмжих “Харуул Алтайн хишиг сан”
Чингис хааны дэлхийн академи
Азийн бөөгийн “Тив дэлхий” холбоо
Монгол бөөгийн “Голомт төв”

ХАРИЛЦАХ УТАС: 99092643, 99002668
E-mail: haruul.altai@yahoo.com.

No comments:

Post a Comment