Урианхай сурын харваанд аймаг, дүүргийн 120 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон байна. Уг харваанд Улсын мэргэн 10, спортын мастер 20 оролцож залуу харваачидтай цэц мэргэнээ сорьсон байна.
Урианхай сурын харваанд нэгдүгээр байрыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат “Монбек” ХХК-ийн харваач Ж.Мягмар 30 сумнаас 24 онож түрүүлснээр Урианхай сурын мэргэн болж алтан медаль хүртжээ. Хоёрдугаар байрыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат “Цамба Өгөөж” ХХК-ийн харвач З.Нямсүрэн 23 оноогоор эзэлсэн бол гуравдугаар байрыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат О.Эрдэнэбилэг эзэлжээ. Тэрээр Зэвсэгт хүчний 340-дүгээр ангийн харваач бөгөөд 30 сумнаас 23 оносон байна.
Дөрөвдүгээр байрыг Баянгол дүүргийн Хас банкны харваач, Үндэсний сурын улсын мэргэн, спортын мастер Х.Болдбаатар мөн 23 оноогоор эзэлжээ. Адилхан 23 оноо авсан харваачдыг товх харвуулж байр эзлүүлжээ.
Харин шагналт тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн хоёрдугаар ахлах сургуулийн 10А ангийн сурагч Б.Тэнгисболд 22 оноогоор оржээ. Ингэснээр шинээр спортын мастерын болзолыг хангаж байгаа юм. Урианхай сурын энэ удаагийн харваагаар спортын мастер хоёр, спортын дэд мастер тав төрсөн байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Б.Зэлмэ 21 оноогоор спортын дэд мастер болжээ. Нийт сурчид, харваачиддаа цаашдын харваанд нь амжилт хүсье.
Та бүхэн сайхан наадаарай.
Мэдээллийн эхийг эндээс үзнэ үү.
No comments:
Post a Comment