“УУГУУЛ ИРГЭДИЙН ЭРХ” ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ
ТӨВИЙН 2010-2011
ОНЫ болон 2012 ОНЫ
1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АЖЛЫН ТАЙЛАН
2012.04.17
Өлгий хот
“Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв
нээгдээд нэг жил сарын хугацаа өнгөрч
байгаа ба энэ хугацаанд тус төвөөр нийт 399 /давхардсан тоогоор/ иргэн
үйлчлүүлсэн байна.
Эдгээр иргэдэд төвийн хуулийн зөвлөхүүд болох Нарантунгалаг, Болормаа нар хуулийн зөвлөгөөг тэдний хандсан асуудлаар, цаг тухайд нь чанартай хүргэж ирлээ.
Иргэд хууль болон шүүхийн өмнө өөрийгөө илэрхийлэх чадвар боломж хомс, хууль, эрх зүйн мэдлэггүйгээс эрх нь янз бүрээр зөрчигдөх нь түгээмэл ажиглагдсан. Иймд хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь тэдгээр иргэдийнхээ эрхийг хамгаалах, хууль зүйн боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх, эрх зүйн мэдээлэлд хандах боломжийг нь нэмэгдүүлэх, хууль зүйн тал бүрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг билээ.
Тус төв нь иргэдэд эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримт болох нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, тайлбар, гэрээний төсөл, намтар, тодорхойлолт зэргийг боловсруулж өгч, иргэдэд тусалдаг.
Тус төв нээгдснээс хойш нийт 60-нэхэмжлэл, 197 өргөдөл, гомдол, 45- хүсэлт, тайлбар, 49 иргэнд хууль тогтомжоос лавлагаа, 17-тодорхойлолт, намтар, гэрээний төсөл зэрэг бичиг баримтуудыг иргэдэд боловсруулж өгсөн.

Дараах гэрээнүүдийн төсөл боловсруулж өгсөн.
§ Хөдөлмөрийн гэрээний төсөл /иргэн Б-д/
§
Түрээсийн
гэрээний төсөл / “Өндөр Цэнгэл хайрхан” ХХК-д/
§
Үл
хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төсөл /иргэн Б, С нарт/
§
Лизингийн
гэрээний төсөл /Голомт банкинд/
§
Төлбөр
барагдуулах гэрээ /Анод банкны зээлдэгчидтэй/
§
Даалгаварын
гэрээ /Иргэн З-д/
§ Хөлсөөр ажиллах гэрээ /Дэлхийг харах цонх ХХК-д/
Мөн аймгийн төвөөс алслагдсан сумдууд болох Алтай, Цэнгэл сумдын иргэдтэй уулзалт, аян зохион байгуулж, хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хууль болон хуулчилсан актуудын агуулга дээр суурилсан, амьдралд хэрэглэхэд зохистой гарын авлага боловсруулж тараах, тэдний төрөлх хэл, аялга дээр нь асуудлыг тайлбарлан хүргэх, шаардлагатай үед бичиг баримт боловсруулж өгөх, тэднийг хуулийн байгууллагуудад төлөөлөх ажлуудыг 2010 онд 2 удаа, 2011 онд 2 удаа тус тус зохион байгуулсан. Энэ хүрээнд Цэнгэл сумын Тува иргэд амьдардаг багууд болох 4, 6, 7, 8 дугаар багуудад уулзалт, аян зохион байгуулах ажлыг 2 удаа хийсэн. Мөн Алтай сумын Улаанхад баг болон сумын төвийн иргэд, Урианхай иргэд оршин суудаг бусад газруудаар явж аяны ажлаа зохион байгуулсан.
Аяны ажлаа зохион байгуулж явахдаа бэлдсэн гарын авлага, брошюр зэргээ хүн бүрт тарааж өгч байсан.
Төвийн үйл ажиллагааны тайлан болон аяны ажлын тайлан, санхүүгийн тайланг цаг тухайд нь гаргаж төслийн багт хүргүүлсэн. Үүнд
§ 2010 оны 11, 12 дугаар саруудын үйл ажиллагааны болон
аяны ажлын, санхүүгийн тайланг хүргүүлсэн
§ 2011 оны 1-12 сар хүртэлх хугацааны ажлын тайланг сар бүр
гаргаж төслийн багт хүргүүлсэн.
§ 2011 оны 8, 9 дүгээр саруудад Баян-Өлгий аймгийн Алтай,
Цэнгэл сумдад аяны ажил зохион байгуулж тайланг хүргүүлсэн.
§ 2011 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлуудын ажлын болон
санхүүгийн тайланг тухай бүр явуулж байсан.
§ Төв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд хандсан
иргэдийн талаарх статистик мэдээлэл гаргасан. Үүнийг 2011 оны 12-р сард төслийн
баг Баян-Өлгий аймагт ирж “Эрх зүйн туслалцааны төв” болон “Уугуул иргэдийн
эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төвд мониторинг шалгалт хийх үед танилцуулсан.
§ 2012 оны 1-р улирлын ажлын тайланг төслийг багт
хүргүүлсэн.
“Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь мэдээллийн нөөцийг хуримтлуулах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
§
Зөвлөх багийн ахлагч Г.Батцэцэг нь хуулийн зөвлөхүүдийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, шаардлагатай хууль болон эрх зүйн актуудаар хангаж байсан.
Зөвлөх багийн ахлагч Г.Батцэцэг нь хуулийн зөвлөхүүдийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж, шаардлагатай хууль болон эрх зүйн актуудаар хангаж байсан.
§
Мөн
хуулийн зөвлөхүүд үйлчлүүлэгчидтэй хуулийн зөвлөгөө өгөхөөс гадна өөрсдийгөө
хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд тогтмол анхаарч ажиллаж байгаа.
§
Энэ
хүрээнд хуулийн зөвлөх Болормаа мэргэжилээ дээшлүүлэхээр магистрт суралцаж
байгаа болно.
§ Хуулийн зөвлөхүүд иргэдэд түгээмэл хэрэглэгддэг хуулиудад тулгуурлан гарын авлага боловсруулж хөдөө сумдын малчид болон төвөөр үйлчлүүлсэн иргэдэд тараахаас гадна төвийнхөө мэдээллийн санд хадгалдаг.

§ Шинээр батлагдан гарсан хууль болон хуульчилсан актуудыг
цаг тухайд нь мэдээллийн сандаа оруулж байгаа болно.
Иргэдэд зөвлөгөө өгөхдөө
биечлэн уулзаж амаар болон бичиг баримт боловсруулж өгөхөөс гадна харилцаа
холбоо ашиглан зөвлөгөө өгөх зэрэг хэлбэрээр зөвлөгөө өгч байсан. Мөн орон нутгийн
радио болох “Хөгжлийн радио 100 fm”-тай хамтран 2011 оны 3-р улирлын турш сонсогчидтой
радиогоор дамжуулан зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж хийж байсан. Тус
төвийн хуулийн зөвлөхүүд эрүүгийн хэрэгт итгэмжлэлээр оролцож байгаагүй ба
захиргааны болон иргэний хэрэгт хэд хэдэн удаа итгэмжлэлээр шүүх хуралдаанд
оролцож байсан болно.Үүнд:
§ Иргэн М-ийг төлөөлж иргэний хэрэгт хуулийн зөвлөх
Нарантунгалаг оролцож байсан.
§ Иргэн М-ийг төлөөлж иргэний хэрэгт хуулийн зөвлөх
Болормаа оролцож байсан.
§ Иргэн Л-ийг төлөөлж захиргааны хэргийн шүүх хуралдаанд
хуулийн зөвлөх Нарантунгалаг оролцож байсан.
§ Иргэн Д-г төлөөлж захиргааны хэрэгт хуулийн зөвлөх
Болормаа оролцож байсан.
§ Иргэн Ж-г төлөөлж иргэний хэрэгт Ховд аймгийн иргэний
хэргийн шүүх хуралдаанд хуулийн зөвлөх Болормаа оролцож байсан.
§ Мөн иргэн Х, Б-ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг
тогтоолгох тухай шүүх хуралдаанд хуулийн зөвлөх Болормаа итгэмжлэлээр шүүх
хуралдаанд оролцож байсан.
§ Хуулийн зөвлөх Нарантунгалаг, Болормаа нар “Анод Банк”
ХК-ыг Баян-Өлгий аймагт төлөөлж ажиллах хугацаанд нийтдээ 14 иргэнээс өр
барагдуулах шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож банкны хохирлыг барагдуулсан.
Мөн 70.000.000,00 сая
төгрөгөө бусдад залилуулсан гэмт хэргийн хохирогч Б-д /улаанбаатар хотын иргэн/
хуулийн зөвлөгөө өгч, аймгийн цагдаагийн хэлтэс, аймгийн прокурор, аймгийн
шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах
алба зэрэг байгууллагуудад хандаж өргөдөл, гомдол бичиж өгч байсан ба хохирогч
Б-д Баян-Өлгий аймгийн казак өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлэхээс
татгалзсан ба ховд аймгаас өмгөөлөгч авахад нь зуучилсан.
“Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн зөвлөхүүд иргэдийн эрхийг хамгаалж ажиллах хүрээнд зөвхөн Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагуудад хандахаас гадна бусад аймгууд болох Баянхонгор, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хэнтий зэрэг аймгуудын шүүх болон бусад байгуулллагуудад хандаж өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичиж өгч байв. Мөн Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Төрийн албаны зөвлөл, Гадаадын иргэн Харьяатын асуудал эрхэлсэн газар зэрэг байгууллагуудад хандаж нэхэмжлэл, өргөдөл, гомдол зэргийг гаргаж байв.

Дүгнэлт
“Уугуул иргэдийн эрх”
хууль зүйн зөвлөгөө өгөх төв нээгдээд нэг жил гаруй ажиллах хугацаанд
Баян-Өлгий аймаг дахь Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд тэдний хандсан асуудлаар
хууль зүйн зөвлөгөөг үнэгүй өгч, тэдэнд эрх зүйн бичиг баримт болох нэхэмжлэл,
өргөдөл, гомдол, гэрээ зэргийг боловсруулж өгч, зарим тохиолдолд тэднийг хууль
шүүхийн байгууллагын өмнө төлөөлж ажиллаж байв. Төвөөр үйлчлүүлсэн иргэдийг бүртгэж авч энэ тухай сар бүрийн эцэст
сарын тайландаа хүн бүрээр, хандсан асуудал бүрээр дэлгэрэнгүй бичиж байсан
болно.
Тус төвд хандсан нийт иргэдийн 15% буюу 60 иргэнд нэхэмжлэл, 50 % буюу 197 иргэнд өргөдөл, гомдол, 12% буюу 45 иргэнд хүсэлт, тайлбар, 13% хувь 49 иргэнд хууль тогтоомжоос зөвлөгөө өгсөн, 5% буюу 17 иргэнд бичиг баримт боловсруулж өгсөн.

хууль зүйн зөвлөгөө өгөх төв Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн
хүрээнд ажилладаг ба төслийн хугацаа 2012 оны 12-р сард дуусна. Цаашид тус
төвийнүйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах төсөв байхгүй байгаа болно. Мөн
одоогийн зардлаар тус төвийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэн явуулахад
одоогийн төсөв огт хүрэлцэхгүй байгаа ба дараах төсвийг нэмэх зайлшгүй
шаардлагатай байна. Үүнд:
1. Төвийн
ажилчдын цалийн хөлс 120.000 төгрөг ба энэ нь хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээнээс бага байгаа тул дээрх цалин хөлсийг одоогийн хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээтэй уялдуулан тогтоолглх
2. “Уугуул иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв нь
иргэдтэй цаашдаа харилцаа холбоо тогтоон ажиллахад ажлын утас шаардлагатай
байгаа тул суурин утас тавьж өгөх
3. Тус төв 2012 онд
Алтай, Цэнгэл сумд руу аяны ажилаар жилд нэг удаа явах санхүүжилттэй
байгаа ба нэг жилд нэг удаа явсанаар малчидтай хүрч ажиллаж чадахгүй байгаа тул
тус сумдууд руу нэг жилд хоёр удаа явах шаардлагатай байна. Иймд дээрх хоёр сум
руу явах аяны тоог шийдвэрлэж, үүнтэй уялдуулан бинзен шатахууны зардлыг
нэмэгдүүлэх.
4. “Уугуул
иргэдийн эрх” хууль зүйн зөвлөгөө өгөх төв түрээсийн байранд ажлаа явуулдаг ба
2012 оноос цааш ажлаа явуулах байраар хангах
Тайлан гаргасан: Хуулийн зөвлөх О.Нарантунгалаг
No comments:
Post a Comment