2015/02/10

АЛТАЙН УРИАНХАЙН ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА сэдэвт эрдэм шинжилгээний хурал
















Төсөл

“АЛТАЙН УРИАНХАЙН ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА”
эрдэм шинжилгээний хурал

Санаачлагч, зохион байгуулагч:
·         Түүх соёл, хэл бичиг судлалын ТОД НОМЫН ГЭРЭЛ ТӨВ ТББ
·         БаЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн НИЙГМИЙН  хөгжлийГ ДЭМЖИХ ХОЛБОО ТББ

Хурлын зорилго:
Алтайн Урианхай түмний түүх, шашин соёл, өв уламжлал судлалын өнөөгийн түвшин, судалгааны байдалд үнэлэлт өгөх, Алтайн урианхайн түүх соёлын судалгааны зарим үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Хамрах хүрээ:
Түүх соёл сонирхогчид, судлаач эрдэмтэд, гадаадын зарим судлаачид, Алтайн Урианхайчууд оролцоно.              

Огноо, Хугацаа, Хаана.
2015.04.07-ны Мягмар гарагийн 14.00-18.00 цагт Пума империал зочид буудлын хурлын танхимд болно.

Гарах үр дүн:
- ХХI зууны эхэн үеийн Алтайн урианхайн түүх соёлын судалгааны түвшинг тогтоосон эрдэмтэдийн өргөн хэлэлцүүлэг болно.
- Илтгэлийн эмхтгэлийг 5-р сарын 15-ны дотор эмхэтгэн хэвлүүлнэ. Тус эмхтгэлд Алтайн урианхайгаас олдсон сүүлийн үеийн ховор нандин дурсгал, эх сурвалжуудыг хавсарган хэвлүүлнэ.
- Эрдэм шинжилгээний илтгэлийг сүүлийн үеийн судалгаанд тулгуурласан байхыг шаардана.
Хурлын товч хөтөлбөр:

2015.04.07-ны Мягмар гараг                       
           
12.00   Бүртгэл         
12.30   Хурлын нээлт
-  Нутгийн зөвлөлийн төлөөлөл,доткор Ц. Сосорбарам  үг хэлнэ
- Тод номын гэрэл төвийн /ТНГТ/ УЗ-ийн дарга Б.Бат-Амгалан үг хэлнэ.
- БӨ аймгийн  Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо- /УДТИНХДХ/ ны тэргүүн Т.Батсүх үг хэлнэ
12.50   Алтайн магтаал хайлна
13.00 Хурлын дарга: ТНГТ-ийн Гадаад асуудал хариуцсан захирал, доктор Б.Түвшинтөгс
Хурлын нарийн бичгийн дарга: Х. Бямбажав  ТНГТ-ийн  эрдэм шинжилгээний ажилтан.
           
Эрдэм шинжилгээний илтгэлүүд /илтгэл бүр 12 минут/

1.    Ц.Гантулга  – доктор, МУБИС – Алтайн Урианхайн  улс төрийн түүх
2.    На.Сүхбаатар – доктор, МУБИС, ТНГТ – АУ-н улс төрийн түүх
3.    О.Оюунжаргал – доктор, МУИС ----Манжид эзлэгдэх үеийн Урианхай
4.    Ц.Баттулга – доктор, МУИС --- АУ-н түүхийн асуудалд
5.    Д.Таяа – доктор, ӨМИС --- ӨМӨЗО-ны урианхайчуудын соёл, түүх
6.    Г. Лижээ – Шинжааны БИС --- Шинжааны урианхайчуудын соёл, түүх
7.    М.Ганболд - доктор, Ховд ИС --- Урианхайн хуваагдал
8.    Лхамсүрэн судлаач --- Алтайн урианхайн 7 хошууны түүхэн газар зүй
9.    А.Очир – НСИХ-- Урианхайн овгийн бүрэлдэхүүн
10.  Х.Бямбажав – магистр, ТНГТ – АУ-н  шашины  уламжлалт дэг өвөрмөц байдал
11.  Г.Ядамжав – магистр, ТНГТ – АУ-н шашины соёлын түүх
12.  О.Самбуудорж – доктор, ШУА, ХЗХ. – АУ-н Аман аялгуу, бичиг үсэг
13.  Н.Эрдэнэбаяр. БӨ магистр --- АУ-н Сурын харваа
14.  Т.Батсүх – магистр. БӨ аймаг - АУ-н овгийн тамга,түүний бэлгэдэл зүй
15.  Б.Наранбат - судлаач  ---- АУ-н цуур хөгжим түүний аялгуу
16.  Б. Болдбаатар магистр  БӨ аймаг.--- АУ-н Ут дууны утга соёлын асуудал
17.  Б. Жаргалсайхан. Магистр БӨ аймаг--- АУ-н 100 цааст хөзөр гэх мэт бусад илтгэлүүд тавигдана.
15.30   Хурлын завсарлага, цай
15.50   Эрдэм шинжилгээний илтгэлүүд
16.50   Хурлын хэлэлцүүлэг /асуулт, хариулт, үг хэлэх, хүн бүр 4 минут),
17.20   Чолоогийн Дамчаагийн бүтээл туурвил – номын нээлтийн ёслол
17.50   Хурлын хаалт:
-  Ц. Сосорбарам  үг хэлнэ.
- Тод номын гэрэл төвийн Гүйцэтгэх захирал, доктор На.Сүхбаатар үг хэлнэ.
18.00 Хуралд оролцогчдод зориулсан хүндэтгэлийн зоог.  Пума Империал зочид буудалд

Хурлын бэлтгэл ажил, холбогдох зардал

№
Ажлын агуулга
Хариуцах эзэн, байгууллага
Тайлбар
Холбогдох зардал
1
“Чолоогийн Дамчаагийн бүтээл туурвил” номыг хэвлэлд бэлтгэх
Х.Бямбажав
Ц.Гантулга
Ч. Дамчаагийн гар бичмэлүүдийг олж бэлдэх
-
2
“Чолоогийн Дамчаагийн бүтээл туурвил” номыг хэвлүүлэх
БӨ аймгийн УДТИНХДХ
500 ш
2 000 000
3
Хурлын хөтөлбөр хийх, урилга хэвлүүлэх
Тод номын гэрэл төв
100 ш
300 000
4
Хурлын анос бэлдэх, хэвлэх
Тод номын гэрэл төв
Хулдаасан хэвлэл
50 000
5
Хурлын Танхим бэлдэх
ТНГТ
Зардлыг УДТИНХДХ
800 000
6
Хурлын хүндэтгэлийн зоог
УДТИНХДХ
60 хүний зоог
1500 000
7
Хуралд хүрэлцэн ирсэн гадаадын зочидын зочид буудал

УДТИНХДХ
2 хүн х 3 хоног
780 000
8
Хурлын илтгэлийг эмхэтгэх
Тод номын гэрэл төв

-
9
Хурлын илтгэлийг эмхэтгэж хэвлүүлэх
УДТИНХДХ
2015.5-р сард
2 000 000

10
Урианхай судлаач Батаагийн бичсэн номыг хэвлүүлэх
УДТИНХДХ
2014-03-05-нд
2000000
11
НИЙТ ДҮН


9 430 000

Зохион байгуулах комисс
Т.Батсүх   /УДТИНХДХ/
Х.Бямбажав /Тод номын гэрэл төв/
На.Сүхбаатар /Тод номын гэрэл төв/

Төлөвлөлт хийсэн: 
 На.Сүхбаатар. na_sukhbaatar4@yahoo.com, 99199592
Х. Бямбажав. gonrashi@yahoo.com 94090188

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Э/ш-ний хурлыг зохион байгуулах гэж байгаа эрдэмтэд та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсэн мэндчилж байна.
    "Монголын нууци тобичианы урианхай шинэ тайлбари" ном дөнгөж саяхан хэвлэгдэн гарлаа. Түүхийн-хэл шинжлэлийн чиглэлийн уг ном нь 59 хх бөгөөд 2 дахь дэвтэр нь удахгүй гарах болно. Холбоо барих утас-96658699, 95868359 О.Нямдаваа

    ReplyDelete