2011/01/18

Дөрвөд

Дөрвөд нь Ойрадын Зүүн гарын хаант улсын гол аймаг Богд хаант Монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм. Дөрвөд гэдэг үг нь эртний Монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй.

2011/01/12

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ

Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд Монгол улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Цаатан

Хөвсгөлийн Урианхай

Хөвсгөлийн урианхай /Ар ширхтэн урианхай/. Дархадын хязгаарт эртнээс нааш дархадаас гадна Ар ширхтэн урианхай болон цаатан хүмүүс нутаглаж ирсэн бөгөөд XVII зууны үеэс Хөвсгөл нуурын баруун талын ой тайгаар нутагладаг иргэдийг Халхын захирагч Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хүү Ашихай дархан хунтайжийн үр удмынхан болох Хотгойдын ноёд захиран, 1697 оноос Хотгойдын эзэн Гэндэн хунтайжийн хүү Бүүвэй бэйлийн харъяат болгосон байна. Ингэснээр одоогийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Гуна, Мунгараг, Ушгидай, Хориг, Бургалтай, Хөг, Үхэрт, Жамас хэмээх газраар нутаглаж байсан Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн урианхай нарыг Өвөр шихртэн урианхай гэж ялган нэрлэжээ.

Тува Урианхай

Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.

2010/12/29

Нуман тамганы бэлэгдэл зүй

Баруун Амбаны Урианхайн Нуман тамга. Баян-Өлгий аймгийн Булган сум
Урианхайчууд нумыг шүтэх, эрхэмлэх ёсноос улбаалан сал сүргээ НУМАН тамгаар тамгалж хамгаалсан ард түмэн билээ. Нум сум мэт хүчирхэг, бат бэх, хурдан байхыг бэлэгдэн адуу малдаа нуман тамга хэрэглэх болсон гэж өвгөчүүл /нотлон/ хуучилдаг уламжлалтай. [2.1] 

Алтайн Урианхайн Нум Шүтэх Ёс

Гэрэл зургийг HughSitton. 2010 оны 8-р сар
Монгол туургатны нэн эртний уламжлалтай эр хүний хүч тэнхээ, гарын булчингийн чадал, онч харваа, цэц мэргэнийг шалгадаг баяр цэнгэлийн манлайн нэг сурын харваагаа уламжлан ирсэн ястны нэг нь “Алтайн ” хэмээх тодотголтой “Нуман тамгат” Урианхай нар билээ.   [5.15]

2010/12/27

Х.Баян даргын хэлсэн үг

Мэгмийсан махранз бурхан бүхий бодь суврагыг аймгийн соёлын өвд бүртгэх ажиллагаан дээр аймгийн ИТХ-ын дарга Х. Баяны хэлсэн үг

МЭГМИЙСАН МАХРАНЗ БУРХАН БҮХИЙ БОДЬ СУВРАГА

Өнөөдөр буюу 2010 оны 12-р сарын 28-ны өдөр Өлгий хотод (Улаанбаатар хотоос Өлгий хот руу орох замд) Мэгжийсан Махранз бүхий Бодь Суваргын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2010/12/18

Залуус аа! Шинэ Оноо Хамтдаа Угтацгаая

Хүндэт Танд ирж буй шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, танд болон таны гэр бүлийнхэнд Аз жаргал, Эрүүл энх, Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
Таныг 2010-2011оны Залуучуудын Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна.  
Зохион байгуулагч: Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбооны дэргэдэх "Залуучуудын Зөвлөл"

Цэнгүүн 2010 оны 12-р сарын 26-нд BU PALACE-д 17:00 цагаас болно.