2012/11/16

Улсын мэргэн М.Батгэрэлийн хүү Б.Тэнгисболд өсөх ирээдүйтэй харваач

Улсын мэргэн М.Батгэрэлийн хүү Б.Тэнгисболд 2012 оны наадмаар Өсөх ирээдүй мэргэн болсон билээ. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат улсын мэргэн, спортын мастер М.Батгэрэл гучин сум тавьснаас 28 онож түрүүлсэн бол хүү Б.Тэнгисболд хүүхдийн сурын харваанд 32 сум тавьснаас 30 онож түрүүлсэн юм.

Улсын мэргэн, спортын мастер М.Батгэрэлийн хүү Өсөх ирээдүй мэргэн Б.Тэнгисболдтой time.mn-ийн сурвалжлагч ярилцлага хийснийг бүрэн эхээр нь хуулбарлан оруулж байна.

-Баяр хүргэе. Нэлээд өндөр оноогоор тэргүүллээ. Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Өнөөдөр 32 сум тавьснаас 30 онож түрүүллээ. Сэтгэгдэл өндөр байна. Бэлтгэл сайн хангагдсан учраас ийм хүндтэй түрүү авлаа гэж бодож байна. Миний хувьд идэвхтэй хичээллээд 3 жил болж байна.

-Харваач аавын цэц, зөвлөгөө чиний амжилтад нөлөөлсөн гэж үзэж болох уу?


-Манай аав Улсын мэргэн, спортын мастер хүн байгаа. Тун саяхан Урианхай сурын харваанд түрүүлсэн. Энэ дашрамд аавдаа баяр хүргэмээр байна.

-Залуу харваачийн хувьд үзүүлсэн амжилтаасаа хуваалцана уу?


-Өнгөрсөн жил Улсын баяр наадмын хүүхдийн сурын наадамд оролцоод тавдугаар байр эзэлж байсан. Энэ жил Өсөх ирээдүй мэргэн цол авч байгаадаа баяртай байна.

-Цаашдаа сурын спортын амжилтыг улам ахиулна гэсэн итгэл дүүрэн байгаа байх. Тийм үү?


-Хичээнэ ээ.

-Маргааш үндэсний сурын харваанд оролцох уу?

-Насанд хүрэгчдийн харваанд оролцоно гэж бодож байгаа. Би чинь 17 настай шүү дээ.

No comments:

Post a Comment