Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Төрийн тахилгын асуудлаарх
ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл
сумдын нутгийг дамнан орших Алтай ханы Таванбогд уулыг
төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргажээ.
Түүнчлэн уг зарлигаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолын давтамжийн хугацаа дөрвөн жил байсныг уртасгаж, цаашид таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосон байна.
Ерөнхийлөгчийн зарлигийг ИТХ-ын дарга Х.Баянд ёслол төгөлдөр гардуулсан бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээгээр төрийн тахилгын ёслолыг 2013 оноос эхлэн үйлдэхээр болжээ.

No comments:
Post a Comment