2012/01/09
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буй
билээ. Их хааныхаа сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх
нь монголчууд бидний бахархал мөн. Их ойтой холбогдуулан Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан
ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот зарлигаа
гаргалаа.
Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь толилуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь толилуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч
1. “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1, 2.2, 2.3, дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн нийт 8 орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
1. Улсын Дээд шүүхэд 1шүүгч
2. Сэлэнгэ аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч
3. Өвөрхангай аймгийн шүүхэд шүүгч, ерөнхий шүүгч
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхэд ерөнхий шүүгч
2012/01/04
Бизнесийг дэмжих төв
Баян-Өлгий аймгийн Урианхай, дөрвөд, тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо ТББ-ын дэргэд Бизнесийг дэмжих төв ажиллаж байна. Энэ төвд маань доорх чиглээлүүдээр үйл ажиллагаа явуулж эхэлж байна.
Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хуулзүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх төсөл
Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам болон Дэлхийн Банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Хууль Зүйн Салбарын Үйлчилгээг Сайжруулах” (ХЗСҮС) төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт оршин суудаг Урианхай, дөрвөд, тува иргэдэд хууль зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн өмнө тэдний эрх, ашиг сонирхолыг хамгаалж, хууль тогтоомжийг эх хэлээр нь ойлгомжтой мэдээлж, тэдний эрх зүйн боловсролд түлхэц өгөх зорилготой “Урианхай, Дөрвөд, Тува иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх” төсөл хэрэгжиж байна.
2011/11/27
ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төв
ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төв Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 90 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж, “Төрөлх нутгийн хөгжил: Өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Бага хурлыг тус төвийн захирал Г.Золбаяр нээж хэлэхдээ “Манай төв Судар бичгийн хүрээлэнгийн 90, ШУА-ийн 50 жилийн ойн баярыг эрдэм мэдлэгийн баяр болгон тэмдэглэж байгаа. Тиймээс аймаг дахь их, дээд сургуулийн оюутан залуусын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн, ахлах сургуулийн сурагчдын дунд “эссэ” бичлэгийн уралдаан, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутнуудын дунд онол практикийн бага хурал зохион байгуулж байна” гэж онцлон хэлэв.
Онол практикийн бага хурлаар төрөлх нутгаа хөгжүүлэх боломжуудын талаар олон сонирхолтой илтгэл тавигдлаа.
Мэдээг бэлтгэсэн : ШУА-ийн харъяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр
2011.11.25
Онол практикийн бага хурлаар төрөлх нутгаа хөгжүүлэх боломжуудын талаар олон сонирхолтой илтгэл тавигдлаа.
2011.11.25
2011/11/21
Алтайн Урианхайн нуман тамганы хэлбэр дүрсийн тухай
Алтайн Урианхай ястны малын нуман тамганы хэлбэр дүрсийн тухайд
Магистр.Бөхбуурал Тогосын Батсүх. Баян-Өлгий аймгийн Ойрад судлалын төвийн судлаач |
Урианхайчуудын малын нуман тамга элкин овгуудын тооноос хамааран үндсэн ба үүсмэл олон дүрс хэлбэртэй байдаг. Малын нуман тамганы дүрс хэлбэрийн талаар яг таг тоолж тогтоосон нь одоо хэр байхгүй. Иймээс нуман тамганы үндсэн төрлүүдийг нарийвчлан тогтоож түүнээс салбарласан үүсмэл дэд төрөл хэлбэрүүдийг илрүүлэн гаргаж судлах нь зүйтэй хэмээн Ойрад судлал өнөө ба ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ санал дэвшүүлж байсан билээ. Нуман тамганы төрөл гэхээсээ хэлбэр дүрс хэмээн үзэх нь зүйтэй юм. Монгол хэлний тайлбар тольд төрөл –анги зүйл, янз төрөл, хэлбэр-үзэгдэх байдал, төлөв, хэлбэр дүр,хэлбэр дүрс хэмээн зааснаас үзэхэд адууны тамганы нэг төрөл нуман тамга бөгөөд түүний олон хувилбар нь үзэгдэх дүрс хэлбэр юм.Урианхайн малын нуман тамга олон хэлбэр дүрстэй боловч чухам тэдгээрийн ялган салган төрөлжүүлж ангилаагүй бөгөөд нуман тамганы тэдгээр олон хэлбэр дүрсийг ижил төстэй болсон эрс ялгаатай байдлыг нь харгалзан хооронд нь зааглан хэлбэр дүрсийн ангиллыг нь тогтоохыг хичээв.
Одоогийн Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг Алтайн урианхайчууд нь баруун болон зүүн амбаны урианхайчуудын уламжлалт нуман тамгыг хэрэглэж байна. Хэдийгээр өтгөс буурлууд өдгөө цөөрч зан заншлаа мэддэг хүмүүс буюу аман эх сурвалжийн тоо эрс багассан ч гэсэн ард түмний дотор уламжлалт нуман тамганы хэлбэрүүд зохих хэмжээнд хадгалагдан үлджээ.
Илүү ихийг энд дарж үзнэ үү!2011/10/21
Тывачуудын “Хей аът” наадмын талаарх мэдээлэл
Алтайн сүрлэг уулс Таван Богд, Цэнгэл Хайрханы бэлд ариун урсгалт Ховд, Харганат, Цагаан голоос ундааланхан төрж өссөн, өвөг дээдсийн буурал түүх шастираа мартаагүй, түүнийгээ өвлүүлэн үлдээхийн төлөө хүчин зүтгэж, санаачилга гарган ажиллаж амьдарч яваа Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь Монгол Улсын хүн амын Цөөнхийн цөөнх болсон Тыва Үндэстэний уламжлалт “Хей аът” наадам дөрөв дэх удаагаа 2011.09.10, 11-ны өдрүүдэд “Шар нуур” хэмээх газарт сайхан болж өнгөрлөө.
Наадмын гол зориого нь Тыва ард түмний түүх судар, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, хамгаалах, сэргээх, түүнийг бусдад сурталчлах, харилцан суралцахад оршино.
Subscribe to:
Posts (Atom)

