2010/11/14

2005-2009 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Холбоо байгуулагдснаас хойш Тэргүүлэгчид анхдугаар чуулганаас өгсөн үүргийг биелүүлэх  ажлыг гардан зохион байгуулж дор дурдсан томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
·         Аймгийн төвд сүм дугантай болж сүсэг бишрэлийн болон шашны зан үйлийг явуулах боломжтой болгосон.
·         Мартагдан мөхөх ирмэгт ирсэн язгуур урлагаа  сэргээн хөгжүүлэх эхлэл тавьж морин хуурын бэсрэг чуулгатай болсон.
·         Язгуур урлагийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулж хөөмий, бий биелгээ, икэл, морин хуур, цуур, лимбэ, товшуур, шанз, хуучир, аман хуур, ёочин зэрэг ардын хөгжимийг зааж сургах материаллаг баазтай болсон.
·         Иргэдийнхээ урам зоригыг сэргээх, идэвхжүүлэх үндэс угсаагаараа бахархах сэтгэгдлийг бүрдүүлэх зорилгоор ажил, үйлс бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан үлгэр дууриал болсон хүмүүсийг тухайн жилийн шилдгээр өргөмжилж  жил бүрийн цагаан сараар 9 алдартанг тодруулдаг боллоо.
·         Олон түмнийхээ нэрийг тив, улс, аймгийн хэмжээнд гаргасан зарим хүмүүсийг тус Холбооны дээд шагнал болох “Бидний бахархах хүн”-ээр шалгаруулан алдаршуулдаг болсон.
·         Үндэсний хувцасаа өмсөж хэрэглэх хөдөлгөөн өрнүүлэн жил бүр шалгаруулалт явуулж эхэлснээр  алаг цоог ч болов өөрсдийн өвөрмөц хувцасаа хийж өмсдөг боллоо.
·         Урианхайн урлаг спортын наадмыг амжилттай явуулж байна. Энэ наадамд Ховдоос гадна Орхон, Дархан-Уул аймгийн ардын авьяастнууд ирж оролцдог болж өргөжиж байна.
·         Угсаатнуудынхаа түүх, зан заншил, бичиг соёлын өвийг сэргээн судлах,сурталчилах, залуу судлаачдыг дэмжих Ойрад судлалын эрдэм шинжилгээний нэгжтэй боллоо.
·         ОХУ-ын Алтайн хязгаар болон БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн ойрад угсаатнуудтай ажил хэргийн холбоо тогтоосон.
·         Угсаатнуудын зан үйлийг олон улс болон эх орныхоо хэмжээнд сурталчилах зорилгоор Монголын үндэсний телевизтэй хамтран 2006 оны 3 дугаар сард урианхай дөрвөд тувагийн язгуур урлагийн төрөл зүйлийн сурталчилгааны 20 минутын нэвтрүүлэг, 2007 онд “ Урианхайн цагаалах ёсон” сэдвээр Буянт сумын мянгат малчин О.Галдангийн суурийг түшиглэн хийж нэврүүлсэн ба алтайн урианхайн 3 дугаар наадмын урлагийн төрлөөс түүвэрлэн 30 минутын “Язгуур өв” нэвтрүүлгэ, “ Тува хуримлах ёсон” , “ Дөрвөд эх хэлний баялаг уламжлал” зэрэг зан үйлийн шинжтэй нэвтрүүлгийг бэлтгэн олон түмний хүртээл болгосон.
·         Бидний дундаас төрөн гарсан алдар цуутан ,түүхэн хүмүүсийн намтар түүх, алдар гавьяаг сэргээн алдаршуулах, шинэ залуу үедээ мэдрүүлэх нь үндэс угсаагаараа бахархах сэтгэхүйг хөгжүүлэх нэг алхам  гэж үзэж Алтайхан хошууны дарга, Дотоод явдлын яамны сайд, Монгол улсын Ерөнхий сайдын орлогч, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, УБХ-ын дэргэдэх Бага ястны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Тамжидийн Сурахбаярын алдрыг мөнхжүүлэн түүний цээж баримлыг босгохоор боллоо.
·         Нуман тамганы болон тахилгат уул, ус газар нутгийн судалгааг гаргаж авсан.
·         Алтайн урианхайн уламжлалт шүтлэгийн зан үйл номыг хэвлүүлсэн.

No comments:

Post a Comment