2010/11/14

Тува


Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумнаа Ховд голын дагуу нутаг, Ховдын Харганатын бэлчээр /Цэнгэл сумын төв/ гэдэг газар хошуу төвлөж байсан ба тус хошуу гол хийд нь Шар Даагийн хүрээ буюу /Хөх мончоогийн хүрээ/ болно. Энэ хүрээг 1900 онд Дөрвөд Далай ханыхаас эрхлэн байгуулжээ.
Шар Даагийн хошуу нь Иргэд сум, Шунгуурган сум, Жакдыва сум, Хөег сум гэсэн дөрвөн сумтай байжээ. Энэхүү мончоогийн хошууны хүн амтай угсаа ойр хүмүүс зэргэлдээ хошуу Эетэй гүний хошуу буюу Цагаан Соёны хошуу болон Зоригт гүний хошуу буюу Хар Соёны хошуунд нутаглана.

Мончоог гэдэг үг нь угтаа яс угсаа, отог овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасгууд, хошуу ноёных нь малгай хөх жинсийг үзээд /хөх молцогтон/ гэж нэрлэснээс ийм үг үүссэн гэдэг, Эд бол Тува гарлын монголжсон Соёд урианхайчууд юм. Эдний овог яс нь дотроо бас ялгаатай байдаг. Жнь: Мончоог нь – иргэд, хөег, хойд, жакдыва, шунгуур гэж ялгарна.
Үүнээс хөег нь хаа хөег, хара, гоцог, донгуш, монгуш, хөртгөш, гүлдрэг хөег гэж ялгагдана.
Хар Соёныг – хара-төш, хара-сал гэх:
Цагаан Соёныг –авганцар, Сарыглар хэмээн ангилна.
Харин хойд гэдэг овог нь эрт цагт өөр газраас ирсэн тул Мончоогийн 4 суманд ордоггүй байжээ. Үүний учир нь Манжийн ноёрхлын үед Ёсын хошууны хэсэг айл Ховдын Халзан бүрэгтэй, Гурван цэнхэр зэрэг газар албанд дайчлагдан очоод сүүлд /1870 оны орчим/ хошуу нутагтаа эргэж ирсэн бөгөөд хагас зарим нь тэндээ үлджээ. Тэдгээр хүмүүсийн удам нь Цэнгэл сумын 3, 5-р биргадынхан болно. Иймээс эдний дотор хойд овог холилдсон байна. Тэрчлэн энэ нутагт зах найман өртөөны өөлдүүд сууж байсан учир энд бас өөлд овогтон бий болжээ. Баян-Өлгийн мончоог казак, монгол, тува хэлээр, Ховдынх нь монгол, тува хэлээр хэлэлцэнэ. Харин тэдний орон сууц, дээл хувцас, хэв заншил нь Ойрад монголчуудтай адилхан байна.

Жинхэнэ эхийг http://www.mgl.ngo.cn/bbs/viewthread.php?tid=707 ээс үзнэ үү.

No comments:

Post a Comment