2010/11/25

Монголын Соёлын өв

Монголчууд 2010 оны 11-р сарын 25-ны байдлаар Дэлхийн Соёлын өвд албан ёсоор 8 дахь өвөө бүртгүүлээд байна.


2008 онд:
  • Уртын дууг Хятад-Монголын
  • Морин хуурыг Монголын
2009 онд:
  • Цоор /Цуур гэж бас нэрлэнэ/ хөгжмийг Монголын
  • Монгол Туулийг Монголын
  • Монгол язгуур бүжгийн урлаг болох Бий биелгээг Монголын
2010 онд:
  • Монгол хөөмийг Монголын 
  • Монголын уламжлалт Наадам баярыг Монголын 
  • Шувуулахуй буюу бидний нэрлэж заншснаар Бүргэдээр ан хийх уламжлалыг Арабын нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, Өмнөд Солонгос, Монгол, Морроко, Катар, Саудын Араб, Сирийн Бүгд Найрамдах Араб улсын нэрээр Дэлхийн Биет бус соёлын өвд албан ёсоор бүртгэж авсан байна. Ийнхүү Монгол улс ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний байгууллагад албан ёсоор 8 төрлийн соёлын өвөө бүртгүүлдээд байна.  
Дэлгэрэнгүй мэдээллийг Та энд дарж үзнэ үү.

No comments:

Post a Comment